0

ЯМАРЧ ЗАРДАЛГҮЙ ХҮҮЕ! ХААЯ! ГЭХИЙН ЗАВДАЛГҮЙ ӨСДӨГ ҮРЖДЭГ ШАВХАГДАШГҮЙ  ИХ НӨӨЦ БАЯЛАГ БУЯНТ МАЛ СҮРЭГЭЭ УСТГАХ ТӨРИЙН БОДЛОГО ЗӨВ ҮҮ?

Сул асгасан сувд шиг хонин сүрэг

Сул асгасан сувд шиг хонин сүрэг

үхэр сүрэг

үхэр сүрэг

Тэмээн сүрэг

Тэмээн сүрэг

Ямаан сүрэг

Ямаан сүрэг

Адуун сүрэг

Адуун сүрэг

1.Бэлчээрийн мал аж ахуйн гайхамшиг.
Шилжилтийн хүнд жилүүдэд лангуунд давснаас өөр зүйлгүй болоход бид буянт малынхаа ачаар л өлсгөлөнд ороогүй давж гарсан. Өнөөдрийг хүртэл малынхаа буянаар л хөдөөнийхөн амьдарч байна. Бид мах үнэтэй гэж ярьж байгаа ч уургаа эндээс л авч амьдарч байгаа. Нүүдлийн сонгомол мал аж ахуй онгон дагшин байгальтайгаа зохицсон,хэдэн зуу мянган цэвэр байгалийн элдэв төрлийн эмийн найрлагад ордог ургамалаар хооллодог. Тийм ч учраас олон зуун мянган жил Монголчууд улиралдаа таарсан гайхамшигтай цэвэр мах,сүү цагаан идээ зэрэг байгалийн хоол хүнс хэрэглэж ирсэн ард түмэн. Тэгээд ч ийм хоол хүнс хэрэглэсэн монгол хүн тэсвэр хатуужилтай байдаг. Жишээ нь  олимпын аварга Н.Түвшинбаяр энэ будааны хүүхдийг махны хүү дийлэхгүй хаачихав гэж омгорхож бодсоноо ярьсан бол …Сонгодог дуурийн урлагт Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа залуухан дуучин Э.Амартүвшин тайзанд гарахын өмнө ээжийнхээ бэлтгэж өгсөн шуузалсан махаар шөл хийж уугаад гарахад,хүч тамир ороод сайхан болдог гэж ярьсныг бодоход монгол хүндээ монгол малын мах нь “сэргээш” болдог бололтой.  Монгол мал зун намар авсан тарга хүчээрээ өвөл хаврын урт улирлыг даван туулахдаа хуримтагдсан өөх тосоо шатаадаг учраас холистронгүй гэсэн судалгаа хийсэн гэж мал  эмнэлгийн ухааны доктор С.Цэрэнчимэд  ярьж байсан. Гадаадын эрдэмтэд ч монгол мал гайхамшигтай гентэй гэдгийг судалж хүлээн зөвшөөрсөн. Харгис хэрцгий дэлхийн 2-р дайны үед Сибирийн хахир хүйтэн өвлийн их цасан шуургийг сөрөн тэмцэж Берлинд хүрч ялалт авч ирсэн  монгол морьд, Вьетнамын дайны талбараас зугтааж гадаад далайг гатлан эх нутагаа зорин тэмцэж ирсэн монгол морьдынхоо ухаан тэсвэр хатуужлыг бодохоор хайрлан бахархаж хамрын самсаа шарихрахгүй монгол хүн байхгүй л байхдаа.  Бас фермерийн мал аж ахуй шиг зардалгүй. Монголын нүүдлийн сонгомол мал аж ахуй бол байгалийн шалгарлыг даван туулсан шавхагдашгүй их өсөж үрждэг нөөц баялаг, дэлхийд хосгүй жинхэнэ экологийн цэвэр аж ахуй юм. Малын дотор эрхтэн булчирхай найлзуурхайгаас элдэв төрлийн  горман, ферминт, дааврын шингэн гарган авдаг гэж шинжлэх ухааны эрдэмтэд ярьдаг.Гүүний саам, ингэний саам бүх л төрлийн өвчинг анагаах  сайн нөлөөг  үзүүлдэг.Тэрч байтугай Фукушимагийн цацрагт хордсон хүүхдүүд зундаа ирж  саам ууж цацрагийн хордлогийг тайлдаг илээршуулдаг талаар япончууд судалгаа хийж байна. Малын  баас шээс нь аргал түлш,бууц нь бордоо болохоос эхлээд  малаас хэрэглэхгүй хаях зүйл юу ч байхгүй “амьсгаанаас” бусдыг л ашигладаг  нь үнэн. Ийм нүүдлийн  хосгүй үнэ цэнэтэй уламжлалт мал аж ахуйгаа аврах, бэлчээрийн нутгийг уул уурхайгаас тусгаарлан хамгаалж авч үлдэхгүй бол монгол улс мөхөхтэй адил болно. Гэтэл Монголыг уул уурхайн орон болгох гэсэн гадны хүчтэй бодлогыг манай төр засагт шургалсан тэдний гар хөл бологчид шүүрэн авч уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаас болж цөлжилт үүслээ гэсэн тархи угаалт хийж устгах бодлого явуулж эхэллээ. Хөдөөнийхөн банкнаас зээл авахын тулд малаа өсгөж тоолуулдаг гэж ярьдаг.Тэгэхээр 60 сая гэдэг бодит тоо биш ч байж мэднэ. Яаж  ч бодсон мал аж ахуй, байгалийг уул уурхай шиг хэдэн зуу метр гүн ухаад хөрс шороог эргүүлээд,гүний усыг шавхаад элдэв төрлийн химийн хортой бодисоор хордуулаад дахин хэзээ ч сэргээгдэхгүй үхсэн газар шороо ухсан нүх болгоод хаяхгүйг монголчууд бүгд мэднэ. “Хил,хэл,мал гуравтайгаа байвал  Монгол баян, Хил,хэл,мал гураваа алдвал” Монгол эмэгнэлтэй гэж зохиолч З.Дорж хэлсэн байдаг. Тэгэхээр уламжлалт мал аж ахуйгаа аварч хамгаалахын оронд,төрөөс  устгах  бодлого явуулж  байгаа нь эмэгнэлтэй  юм.
2.Фермерийн аж ахуйн сөрөг тал.
Төвлөрсөн хот суурин газрын хэрэгцээг Фермерийн мал аж ахуйгаар хангахгүй бол дийлэхгүй нь мэдээж. Гэхдээ үүнийг Монгол даяаар хавтгайруулан монголын хатуу эрс тэс байгаль цаг уурт дасан зохицоогүй, манайхан арчилж маллаж,эмчилж байгаагүй элдэв төрлийн малыг гадаадаас оруулж ирж, уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа устгаж, уул уурхайд ухах орон зай гаргах бодлого явуулж байгаа нь эмэгнэлд хүргэнэ.
Фермерийн мал аж ахуй эдийн засгийн хувьд асар их зардалтай,бас их эрсдэлтэй. Үхэр, гахай, тахианы халдварт өвчин гарлаа гэхэд Фермерээр нь хэдэн мянгаар нь устгахаас аргагүйд хүрдэг.Ийм үед мал амьтаны гаралтай бүтээгдэхүүн ховордож,үнэ өсөж хямрал үүсэх,өлсгөлөн ч нүүрлэж болно.
Өндөр хөгжилтэй орнуудын Фермерийн аж ахуйд бүтээгдэхүүний гаралтыг нэмэгдүүлэхийн тулд гений өөрчлөлт хийдэг байна. Тухайлбал: Үнээний сүүг нэмэгдүүлэхийн тулд бухын үрийн шингэнээр тарьдаг гэж бичсэн байдаг. Тэжээлийн өвс ургамал ч бас гений аргаар гаргаж авдаг. Хөгжил дэвшлийг дагалдан манайд  орж ирээд байгаа Макдоналтс,Кэппсиг ко-колоогоор даруулж хэрэглэдэг “хогийн хоол” гэдэг. Эдгээрийг гений аргаар үржүүлсэн олон мөчтэй “аалзан тахиа”, амьтаны төрөл олоод газар дээр гишгэж үзээгүй “зулбадасаар” хийдгийг хүмүүс  мэддэг болсон ч дэлхийг хэрэн сүлжсэн том бизнесийг хэн ч зогсоож дийлэхгүй болчихсон. Энэ хоолыг ихэвчлэн нийгмийн доод хэсгийхэн хар тамхи шиг донтон хэрэглэдэг. Ийм  гений аргаар гаргаж авсан бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй,хүн амын таргалалт,хавдар,чихрийн шижин гээд олон өвчинтэй холбоотой гэсэн судалгаанууд гарах болсон. Бас нэг өрөвдөлтэй эмэгнэлтэй явдал нь байнгын хорионд хөдөлгөөнгүй байгаа малын өтгөн гарахаа болиод нурууг нь цоолоод баасыг нь авдаг тухай ч мэдээ гарч байсан.Хөгжил дэвшилд хүрэхийн тулд хуучнаа халж,зарим нэг зүйлээ золиослох хэрэгтэй байж магадгүй гэвч  өнөөдрийнх шиг, цөөхөн ард түмнээ золиосонд гаргаж,өөрсдийн гэсэн онцлогтой,уламжлалт үнэ цэнэтэй бүхнээ устгаад,ямарч ашиг авч чадахгүй өрөнд оруулдаг уул уурхайруу мэдсээр байж дэнгийн эрвээхэй шиг шатах гэж зүтгэх “төрийн бодлого” зөв үү?  Гадаадынхан малаас болж цөлжилт үүссэн гэсэн судалгаа хийж,Ерөнхийлөгч малаа устгахыг уриалж, хөлсний сэтгүүлч,бичээчид тархи угаалт хийж байгаагийн  эсрэг нойроо хагаслан  байж бичлээ. Та бүхэн мэргэн оюундаа тунгаан бодох бизээ! 2015.06.25 Л.Бор

Хамаарах ангилал: Газар нутаг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.