0

Чингисхаан  хятадад амьдарч  байгаа гэвэл та үнэмших үү?

  Чингисхаан  хятадад амьдарч  байгаа гэвэл та үнэмших үү?

2011.O1.19

Бидний одоогийн ядуу буурайгаа  цайруулж  нүүр тахлах дуртай бахархал болсон Чингэс хаан маань  өмнөд хөршид өндөр албан тушаал хашиж амьдарч байгаа гэнэ.

Үүнийг Японы нэгэн далд ертөнц\сүнстэй\  холбогдогч Чингэсхааны  сүнстэй холбогдож ярилцсан талаар Японы “Либартари” сэтгүүлд гарч тэр нь англи  хэл дээр орчуулагдаж тодорохой хүрээний хүмүүсийн сонирхлыг татаж  бас цочроож эхэлжээ.

Далд ертөнцтэй холбогдогч  Чингэсхааны  сүнстэй  тохиолдлоор холбогджээ. Түүнээс япон хүмүүс 2012 онд Хятадын дараагийн ерөнхийлөгч хэн болох талаар асуужээ.  Тэгээд Хятадын дараагийн ерөнхийлөгчийн сүнсийг дуудан нилээн олон асуулт асууж  ярилцжээ.

Гэтэл тэр сүнс одоо ямар албан тушаал хашиж байгаа,цаашдын бодол зорилгынхоо тухай тодорхой ярьсны зарим нэгээс  уншигч та бүхэнд тоймлон хүргэе.

Тэрээр Ази ,Африк,Австарали, тивийг бүхэлд нь захирсан дэлхийн хэмжээний  том эзэнт гүрнийг байгуулах зорилготой гэнэ.

Тэртэй тэргүй Азийн орнууд \Монгол\түүний эзэнт гүрний салшгүй хэсэг,шар арьстанууд  дэлхийд ноёрхох цаг нь ирсэн Америк улсын ноёрхол дуусаж байгаа гэжээ.

Африк тив бол Хятадын хүнсний хангамжын агуулах болох гэнэ.

Япон мэтийн жижиг орны тухай ярилцахдаа нэг их ач холбогдол өгөөгүй байна.

Тэрээр ерөнхийлөгчийн суудалд очиход  амаргүй олон дайсан бий гэснээр барахгүй одоогийн Ерөнхийлөгч Ху Жин То-г өөрийнх нь суудлыг бүлээн байлгаж байгаа түр зуурын хүн гэж хэлсэн байна.

Асуулт асуугчид нь та тэгэхээр хүн төрөлхтнийг хүйс тэмтрэх шахсан Адольф Гитлер  юмуу? Гэхэд тэр бол миний дэргэд өчүүхэн амьтан гэжээ. Тэгээд та хэн юм бэ? Гэхэд би “ЧИНГЭС ХААН”  байна гэхэд асуулт асуугчид балмагджээ.

Сүнсний ертөнцтэй холбогдож  “ Reading the mind of Xi Jinpings: the man who aspires for becoming the emperor of the world ” аа  уншуулсан энэ хүн бол өөрөө ч үүнийг  мэдэхгүй  байгаа, одоогийн Хятад улсын батлан хамгаалахын сайдын албыг  хашигч  Ху жин ринг  ажээ.

Тэрээр өнгөрсөн жил болсон олимпийг удирдан зохион байгуулагч, сайн дирломат ч хээл хахууль, шударга бус явдлын  эсрэг тэмцэж нэр хүнд олсон өөрийн шударга бизнесээр гарч ирсэн, хятадын коммунист намын ахмад кадрын хүү гэнэ.

Ху Жин ринг 180 см өндөртэй 80 кг жинтэй ,гадаадын улс төрч сэтгүүлчид хэн ч уулзахад аятайхан  сэтгэгдэл төрүүлж чаддаг хүчирхэг “зангарагтай” удирдагч,түүний энэ сайхан харьцаа дүр төрхний цаанаас жинхэнэ бодол санааг мэдэхэд хэцүү гэх мэтээр гадаадын  судлаачид бичдэг байна…

Би энэ  мэдээллийг  үзээд  Хятадад дургүй бусдын адилаар , одоо бас хаанахын ямар улсын явуулгаар ийм зүйл тараагдаж байна бэ? гэж ихэд дургүйцэж ,сэтгүүлд гарсан манай улсын капитализмыг алгасч буй зургийг ашиглаж монтажилж хийсэн ,Хятадын далбааг гартаа  атгаж  цагаан мориор  давхиж буй  “ЧИНГЭС ХААН-ХУ ЖИНРИНГ”-ийн   зургийн  ар талын фон дэлхийн бөмбөрцгийн  ихэнх  улс орнууд улаанаар будагдаж эзэнт гүрэн хятадынх  болгосныг хараад,  урж хаяад үүнийг хэн ч бүү үзэг гэж бодоод хэд хонолоо.

Гэтэл энэ зураг сэдэв тархи  толгойноос тийм ч амархан арчигдсангүй.

Зургийг урж хаяснаар асуудал шийдэгдэх юм шиг  ахархан бодлоо өөрчилж   үүнийг хүмүүст хүргэвэл   бодох ухаарах асуудал юм  бишүү?гэж бодоод.

Одоо ер нь манай улс чинь юу болоод байгаа билээ. Манай төр засгийг удирдаж байгаа  эрхэмүүд  дэлхийгээр зүгээр ч тэнэхгүй  хамаг л газар нутаг баялагаа  гадаадынханд үзэгний үзүүр хөдөлгөх төдийгөөр зарж, хариуд нь амин хувьдаа  ухаан санаа нь балартмаар их мөнгө хахуулд авч байна гэж иргэний нийгмийхэн сонин хэвлэлүүд үргэлж бичсээр дөжирчээ.

Хэдийгээр өөртөө мөнгө байхгүй ч түүнийг босгож чаддаг,бизнесийн ухаан нь аль  эртээ “задарсан” энэ талаар арвин их туршлагатай барууныхан “цагаанууд” монголын баялгыг Хятадад худалдаж асар их баяжиж байхад баялагийн эзэн монголчууд   үгээгүй ядуу байгаагаа  там түм төсөөлөх төдий  бид.

Монголыг  маань  хөрөнгөтнүүд ёстой  л “ зажлахгүй залгиж, дүлэхгүй баана” гэдэг л болж байна гэж зарим нь шагшрахаас хэтэрч чадахгүй.

Америкийн  иргэн  дэлхийн хөрөнгө оруулалтын  талаарх судлаач –зөвлөгчөөр сүүлийн үед нэр гарч буй  Брайн Хикс гэгч Монгол бол”Хятадын эрдэс баялагийн нөөцийн сав агуулах” гэж бичсэн байсан.

Дуртай ч дургүй ч өнөөгийн  дэлхий эдийн засгийн тэргүүлэх орон төв нь  Хятад улс болоод байгааг статистик тоо баримт харуулж байгаа нь үнэн.

Манай улс бүх хэрэгцээгээ өмнөд  хөршөөсөө хангадаг.Хятадын бараа бүтээгдэхүүний борлуулагч  нэг дистербютер болсон.Түүгээр ч барахгүй бид тэдний иргэд шиг дуртай цагтаа визгүй  зорчдог гээд  эргэцүүлэх юм  бол…

Бодит  үнэн ийм байхад  зөнчийн яриа, зураг хоёрт  бухимдаад  ч  яах билээ.

Энэ дэлхий ертөнц дээр нууц нь тайлагдаагүй үлгэр домгийн мэт олон асуудалд зөнч нар хариулт өгч  ихэнх нь биелэгдсээр ирсэн.

21-р зууны  Чингэсхааны эзэнт гүрэн Хятадыг хэн тогтоон барьж чадах, дэлхийн улс гүрнүүд  зүгээр харсаар  найрсагаар хүлээн авах эсэх?

Монголчууд  хувь заяаны тохуурхал болох ийм Чингэсхааныг яаж хүлээж авах гэх мэт? Таавар  олон асуудлыг мэдээллийн зуунд амьдрагч уншигч та бүхэн өөрсдөө  дэлгэрүүлэн  олж  үзэж сонирхох бизээ?

 

Иргэний сэтгүүлч Л.Бор       Лондонгоос 2011.O1.19

Хамаарах ангилал: Мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.