0

Цөмийн Энергийн Газар шалгаад Мардайн цацраг хэвийн хэмжээнд гэж үзсэн.

Цөмийн Энергийн Газар шалгаад Мардайн цацраг хэвийн хэмжээнд гэж үзсэн.
Дорнод аймгийн мэрэгжилийн хяналтын газрын дарга М.Өлзийчимэг.

ONOROOСайн байна уу? Танаас хэдэн зүйл тодруулж асууяа?
Асуулт: Дорнод аймгийн Мардайд 2012 оны 8 сард “Ураны эсрэг хөдөлгөөн” Фэйсвүүк бүлгийн ураны геологич , японы монголч эрдэмтэн хүмүүс очиж цацаргийн хэмжилт хийгээд зарим газруудад хэвийн хэмжээнээсээ Фукушимагаас ч илүү аюултай байгааг илрүүлсэн. Ялангуяа ураны уурхайн хаягдал шороо чулуу, бэлчээрийн ургамал, мангирт цацрагийн түвшин өндөр байгааг зургаар харуулж мэдээлсэн.
Түүний мөрөөр Цөмийн энергийн газрынхан, танай аймгийн мэргэжлийн хяналтынхан та өөрөө, хамт явж цацрагийн хяналтын хэмжилт хийсэн юм байна.
Мардай, Баяндун, Дашбалбар, өөр ямар ямар газруудад хэмжилт хийсэн бэ? цацрагийн хэмжээ ямар байсан бэ?
Хариулт: Өнгөрсөн 8 сард Дорнод аймгийн зарим нутгаар ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим ТББ болон би ч өөрөө явсан. ЦЭГазраас дөрөв хүн , манай эрүүл ахуй халдвар судлалын хяналтын байцаагч, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны байцаагч бид явсан. Бид Дорнод аймгийн Дашбалбар, Баядун, Гурван загал ,Сэргэлэн сумдаар явсан. Эдгээр нь Мардайн ашиглаж байгаад орхисон орд газартай ойр байдаг. Нутгийн иргэд уурхайн ажиллаж байгаад үлдээсэн суурингаас барилгын материал авч гэр орон, байшин сав барьсан ийм асуудлууд байсан учраас сонгож авсан.
Мардайн орхисон сууринд хэмжилт хийж үзэхэд байх ёстой хэмжээнээсээ 2 дахин бага байна гэсэн. Ил далд уурхайн аман дээр хэмжилт хийж үзсэн. Дээж хадгалах агуулах дотор нь орж хөрс, усны дээж авахад аюулын түвшинд биш байгалийн фондоо байна гэж дүгнэсэн. Харин ураны хүдрийн овоолго дээр байх хэмжээнээсээ илүү гэсэн хэмжилт гарсан. Бидний хийх ажил гэвэл, мэргэжлийн газрын дүгнэлтийг үндэслэж олон нийтэд мэдээлэл өгье. Хөрс усны дээжийн лаброторийн шинжилгээний хариу гарсны дараа албан ёсоор мэдээлэл өгнө.
Дараагийн асуудал бол аюултай цацрагтай гэсэн тэмдэг тавьсан ч ил задгай байгаа хүдрийн овоолгыг хамгаалалтанд авч хашаажуулах ёстой юм билээ. Мөн ил уурхайн эргэн тойронд хамгаалалтын бүс тогтоож өгөх шаардлагатай. Дуртайн нь очоод мод чулуу бусад барилгын зүйлийг нь авдаг явдалыг таслан зогсоох хэрэгтэй. Үүнийг холбогдох байгууллагтай хамтарч хийе гэсэн зорилготой байна.
Асуулт: Өөрөө мэргэжилийн хяналтын газрын дарга, хяналт шалгалтын хүн байна. Цацрагийн хэмжээ хэдий байвал ноорм гэж үзэж байна вэ? Тэр хэмжсэн багажны заалтыг үзэж харав уу? Цөмийн энергийн газрын хэмжилтэнд итгэж байна уу?
Хариулт: Би итгэж байна. Тухайн ажлын багаж, хяналтын байцаагч нартай айлуудаар очиж хэмжилт хийсэн. Уурхайгаас чулуу мод тоосго авсан айлуудад очиж хэмжээд байгалийн фондоо яг байна гэсэн. Би яг одоо тоолуурын хэмжээг хэлж чадахгүй нь.
Би яг мэргэжлийн хүн биш. Цацрагийн хяналт нь Цөмийн энергийн агентлагийн харьяанд байдаг. Манай газар бол цацрагийн асуудлыг шууд очоод хэмжилт хийгээд байх тийм эрх зүйн орчин байхгүй. Ийм асуудал болоод байгааг сэрэмжүүлэх үүднээс Цөмийн энергийн газарт хандсан. Хэрэв та бүхэнд хэрэгтэй гэвэл, хэмжилт хийсэн газруудад тэмдэглэгээнүүд хийсэн байгаа, хэмжилт хийсэн айлуудын иргэдэд багажын заалтаа харуулж байгаад гарын үсэг авсан. Бас фото зурагаар баталгаажуулсан. Заалтуудыг гар утасаараа авч батагаажуулсан.
Асуулт: Танайд Хятадын Ши Шин компани уран ашиглах зөвшөөрөл авсан ямархуу байдалтай байгаа бэ?
Хариулт: Ши Шин одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байгаа.Эд нар хар тугалга цайрын чиглэлээр баяжуулах үйлдвэрлэл явуулах зөвшөөрөлтэй. Гэтэл уран илэрсэн юм билээ. Манай Монгол улсын хуулинд аливаа ашигт малтмалыг сорчилж ашиглахыг хориглоно гэсэн байдаг. Эднийх зөвхөн хар тугалга, цайраа ашиглъя.Уран олборлох боломжгүй гэсэн хүсэлт гаргасан. Цөмийн энергийн газраас энэ байдлыг нь дүгнэж үзээд дээд талдаа байгаа ураны судалыг үлдээгээд, доошоо хар тугалга, цайраа гүнээс олборлож авъя 2015 он хүртэл уранд хүрэхгүй гэсэн хүсэлт тавьсан. Үүнийг нь мэргэжлийн газрууд нь зөвшөөрөөд лиценз өгсөн байгаа.
Асуулт: Гурван булагын орд газрууд ямар байгаа бэ? Тэнд нь тэгээд манаа харуул байх уу?
Дорнод аймагт Төв азийн уран, Хан ресурос компаниуд нь ураны чиглэлээр лицензтэй ч өнөөдрийг болтол ямарч үйл ажиллагаа явуулаагүй. Хан ресурос, Эмээлт майнз нарын маргаантай асуудал олон улсын Арбиторын шүүхэд шийдэгдээгүй байна. Кэмп дээр нь цөөхөн 4-5 хүн харуулын зориулалттай, ураны уурхайн аж ахуйгаа хараад байж байдаг.
Асуулт: Танай албаны хүмүүс цацраг идэвхт ашигт малтмалын талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй байдаг бэ? “Шар нунтаг” гэж та бүхэн юу гэж ойлгодог вэ?
Хариулт: Манай дээр цөмийн энерги ураныг хариуцсан байцаагч гэж байхгүй. Гэхдээ ураны цацраг ямар хор хөнөөлтэй байдаг, ураныг ямар зүйлд ашиглагдаг, уул уурхайтай талаас нь хяналт тавьдаг, химийн бодис байгаль орчины хяналтын байцаагч нар байдаг. Манай 3байцаагч гэхэд л нэг нь байгаль орчины багц хуулинд хяналт тавьдаг, нэг нь ой мод ургамлаа хариуцаж ажилладаг.Нэг нь ан амьтан, нөгөөх нь химийн бодисоо хариуцаж ажиллаж байна. Түрүү хэлсэн цацрагийн асуудал бол шууд цөмийн энергийн газарт хамааралтай.
Асуулт: Цөмийн энергийн газраас танайд болон орон нутгийн иргэдэд ямар мэдээ мэдээлэл өгдөг бэ?
Хариулт: Энэ асуудалд би хариу хэлж чадахгүй. Цөмийн энергийн газар маань шинэ газар. Цөмийн энергийн газар нэгэнт хяналтыг хариуцаж байгаа учраас, орон нутагт цацрагийн хяналт хариуцсан улсын байцаагч заавал байх ёстой гэж би боддог. Энд асуудал гарахад бид заавал Цөмийн энергийн газраас байцаагч дуудаад байхгүй хяналтаа хийж мэдээгээ өгдөг орон нутагт цацрагийн хяналтын салбартай байх хэрэгтэй байна. Ялангуяа Дорнод аймаг бол цацрагийн хяналт байнга хийх зайлшгүй шаардлагай газар. Энд социализмын үеээс уран ашиглаж байсан болохоор элдэв сэжиг таамаг хардалт их байдаг. Одоо ч “шар нунтаг” олборлоод гаргаж байгаа, хятад руу гаргаад баяжуулаад байгаа гэсэн хардлага байдаг.
Одоо манай хилийн Хавирга, Эрээнцав, Баянхошуу боомт дээр цацраг идэвхийг илрүүлдэг тоног төхөөрөмж тавьсан. Орж гарч байгаа машин дээр төхөөрөмжөөрөө шалгалт хийхэд ураны цацраг илэрвэл дохио өгдөг. Цацраг илрүүлсэн тохиолдолд өөр бас нэг багажаар ямар төрлийн цацраг хэдий хэмжээгээр байгааг илрүүлдэг төхөөрөмж юм. Сая бид Цөмийн энергийн газрынхантай явж байхдаа яг тэр төхөөрөмжийг хэрэглэж байсан.
Асуулт: Танайх ийм олон ураны лицензтэй юм чинь цацраг хэмждэг багажтай болж сургалт авмаар юм байна даа.
Хариулт: Ноднин Цөмийн энергийн газарт энэ асуудлыг тавьсан. Эхний ээлжинд нэг багж захиалаад ирчихсэн байгаа. Хэрэгтэй үед ашиглаж цацраг байгаа үгүй хэмжээг нь тогтооно. Манай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хариуцсан байцаагч хариуцан ажиллаж байгаа.
Ноднин Адуунчулууны нүүрсний уурхай дээр очиж шатсан нүүрсний үнсэн дээр шинжилгээ хийсэн.
Асуулт: Цаг уурын байгууллага цацаргийг агаар, хөрс, ус гэсэн 3 түвшинд тогтмол хэмжилт хийдэг.Тэдэнтэй та бүхэн холбогдож мэдээлэл авдаг уу?
Хариулт: Цаг уурынхантай бид холбогдоод албан ёсоор ийм байна гэсэн мэдээлэл авдаггүй.
Асуулт: Танайх цацрагийн багажтай болсон юм чинь Цаг уурын байгууллагатай хамтраад шаардлагатай газруудад цацрагийн хэмжилт хяналт хийгээд орон нутгийн иргэдэд мэдээлэх, иргэдтэй хамтарч ажиллаж болох юм биш үү?
Хариулт: Боломжийн асуудал.
Асуулт: Та бүхэн цөмийн энергийн газрынхантай цуг явж цацрагийн хяналт хэмжилт хийгээд байх ёстой хэмжээндээ хэвийн гэж тодорхойлсон юм байна.
Гэтэл иргэний нийгмийнхэн мэргэжлийн хүн бүр ураны геологич, японы эрдэмтэн судлаач хүмүүс яваад цацрагийн түвшин ялангуяа Мардайн ураны ашиглалтын хаягдал болох хүдрийн овоолготой газруудад цацрагийн түвшин аюулын түвшинд байгааг тодорхойлж мэдээлсэн байна лээ. Тэгэхээр хэн нь үнэн, хэн нь худал хэлээд байгааг олон нийт ойлгохгүй төөрөлдөж байна. Энэ зөрүүтэй мэдээллийн талаар та нар халз мэтгэлцээн хийж ард түмэндээ үнэнийг тайлбарлах хэрэгтэй юм биш үү?
Хариулт: Цөмийн энергийн газар буюу эрх бүхий мэргэжлийн байгууллага нь манай аймагт очоод хэмжилт хийсэн учраас тэд нар эцсийнхээ дүнг гарахаар хамтраад танай орон нутагт хэвлэлийн бага хурал хийнэ гэж тохирсон.
Би аймагтаа хэвлэлийн бага хурал хийгээчээ гээд хүсэлт тавьсан. Аяндаа энэ асуудлыг тавиад ирэхээр цацрагийн түвшин өндөртэй гэж хэмжилт хийсэн хүмүүс биднээс, яахаараа та нар хэвийн гэж дүгнэлт хийсэн бэ? гэсэн асуулт тавигдана.
Тэгэхээр зөрүүтэй мэдээллийн талаар халз мэтгэлцээн хийхэд болохгүй юм байхгүй л дээ.
Асуулт: Манай төр засаг Цөмийн энергийн газар, Мэргэжлийн хяналт гээд төрийн байгууллагууд, иргэд, иргэний нийгмийхэн бид бүгд монгол хүмүүс нэг л эрх ашигтай байх ёстой. Гэтэл манай төр хууль гаргахдаа нууж байгаад иргэдийнхээ “заяагдмал эрх”ашгийг хасаад хаячихдаг. Тухайлбал: Цөмийн энергийн хуулиар орон нутгийн захиргаа, иргэдийн оролцуулахгүй болсон энэ талаар ямар бодолтой байна бэ?
Хариулт: Тантай санал нэг байна. Энд бол орон нутгийг оролцуулах ёстой. Ард иргэдээс нууж байна гэдэг нь ямар утгаар хэлж буйг мэдэхгүй. Байгаль орчны багц хуулиар нилээд асуудал шийдэгдэж байгаа. Аяндаа орхигдсон асуудлууд хөндөгдөж нэмэгдээд ороод явах талтай. Уул уурхай бол манайд шинэ учраас тулгамдсан асуудал бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл олон гардаг ч суралцаад л явж байна. Болохгүй байгаа зүйлийг зөв гольдиролд нь оруулах гэж л хууль, дүрэм журмаа шинэчлэж боловсрогдуулаад явж байгаа учраас аяндаа зөв гольдролоо орох байх даа гэж бодож байна.
Асуулт: Танд нэмж тодруулж хэлэх зүйл байна уу?
Хариулт: Та бидэнтэй хамт явсан Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүдтэй уулзаж нэмж мэдээлэл авч миний ярьсныг тодруулаарай.Тэгэхгүй бол интернет дээр тавихаар худал үнэн гээд элдвийн зүйл бичдэг юм билээ.
За тэгнээ танд баярлалаа. 2012.11.27

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.