0

Хөрөнгө оруулагчид Монгол улсыг “Майнголия” гэдэг монгол хүнгүй уул уурхайн нутаг болгоно гэсэн зорилго уриа дэвшүүлээд эрчимтэй ажиллаж байна.

Хөрөнгө оруулагчид Монгол улсыг “Майнголия” гэдэг монгол хүнгүй уул уурхайн нутаг болгоно гэсэн  зорилго  уриа дэвшүүлээд эрчимтэй  ажиллаж байна.

Д.Сүхгэрэл\Оюутолгойн хяналт ТББ-ын тэргүүн\

…Цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглаж болохгүй гэдэг зарчим байдаг гэв үү?

-Усгүйдэж цөлжилт явгдаж байгаагаас олон оронд цэнгэг усыг олборлох салбарт ашиглахгүй, хүнд үйлдвэрт ашиглахгүй, цэвэршүүлж, дахин ашиглах, саарал ус хэрэглэх бодлогууд явж байдаг. Гэтэл манайд Орхоныхоо усыг Оюутолгой руу татах “Орхон говь” төсөл яваад байгаа. Оюутолгойн  үйл ажиллагаа явуулахаас өмнө Дэлхийн банк говийн бүсийн усны нөөцийг судлаад өмнийн говьд уул уурхайн салбар явуулахад хамгийн гол саад нь ус хүрэлцэхгүй гэсэн.

-Одоо усны асуудалгүй гээд байгаа юм биш үү?

-“Орхон говь” төслийг эд нар сэдэж гаргаад Орхоны усыг гүний хоолойгоор урагш нь татна гэсэн төлөвлөгөөтэй яваа. “Дэлхийн банк” энэ  төслийн техник эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа хийж байгаа. Тэгээд бид нар Орхоны усыг урагш нь татуулахгүй гэдэг дээр дуугарч эхэлж байсан юм. Тэгж байтал “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын сүлжээ байгуулагдах асуудал яригдсан. Орхон, Туул, хоёр нийлээд Сэлэнгэ руу цутгана. Орхоны усыг урагш нь татчихвал. Туулын ус угаасаа асуудлтай болчихсон байгаа. Энэ хоёр голын усны Сэлэнгэ рүү цутгах хэмжээ багасаад ирнэ. Гэтэл бас Сэлэнгэ мөрөн дээр 300 мвт-тын Шүрэнгийн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Ингээд ирэхээр Хөвсгөл цаашилбал, Байгаль нуурт энэ том цэнгэг усны сав газарт сөрөг нөлөө бий болно. Эрдэмтэд үүнд санаа зовоод Дэлхийн Банкны судалгааны бичиг баримтыг үзье, эрсдэлийн үнэлгээнүүдийг хийлгэе гэсэн. Хүн ам нягтралттай суурьшдаг газар. Хүн ам, газар тариаланд яаж нөлөөлөх юм бэ нөлөөллийн үнэлгээ хийсэн үү үзье, харъя гээд шаардсны төлөө биднийг Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажиллалаа. Гадагшаа гараад явчихдаг усыг Монгол Улс ашиглх гэж байхад хориг тавих гэлээ гэсэн.хөрөнгө оруулагчид

-Хориг тавьж болохгүй юм уу?

-Бид хориг тавих гээгүй, хориг тавьдаг мэдэл нь ч байхгүй. Бид энэ төслийн нөлөөл ямар байх юм бэ? гэж л асуугаад байгаа юм. Шүрэнгийн усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн газар нь байгалийн үзэсгэлэнт газар, энэ сайхан байгаль тэр чигээрээ усан далан барихад усанд автагдчихна. Газар тариалангийн газар нь усанд автна. Иймд бид монгол хүн ирээдүйд ямар амьдралтай байх юм гэдэг баталгаа гаргуулах гээд байгаа юм шүү дээ. Бид нөлөөллийг нь үнэлсэн. Нүүлгэн суурьшуулах хүмүүст ийм нөхөн олговор өгнө. Ингэж суурьшуулна гэсэн төлөвлөгөөг нь үзэж харах гээд шалгаагаад яваа. Монгол хүн гэдэг дэлхийд оршин байх үндэстэн юм бол үндэсний эрх ашгийг төр хамгаалах үүрэгтэй юм. Амьдрах амьд явах эрх бол устай салшгүй холбоотой асуудал. Монгол үндэстэн усаа хамгаалах нь  оршин тогнох баталгааны үндэс энэ тухай л ярьж байна. Гэтэл хөрөнгө оруулагчид Монгол улсыг “Майнголия” гэдэг монгол хүнгүй уул уурхайн нутаг болгоно гэсэн  зорилго  уриа дэвшүүлээд олон жил ажиллалаа. Одоо бүр эрчимжиж байна.

-НҮБ-аас манай Засгийн газарт шаардлага ирүүлсэн гэсэн үү?

-Орхоны хөндий НҮБ-ын хамгаалалтад багтсан газар. Түүх соёлын дурсгалт газар гэж хмгаалалтад авсан. Гэхдээ Орхон гол байхгүй, ус нь татарвал хөндий бас асуудалд орох л байхгүй юу. НҮБ-ын Дэлхийн өв сангийн хороо гэж байдаг. Уг хорооноос Монгол Улсын Засгийн газарт энэ төслүүдийг хэрэгжүүлэхдээ НҮБ-ын стандартаар үнэлгээг нь хийхээс нааш хэрэгжүүлж болохгүй гэсэн зөвлөмж гаргасан. Сүхгэрэл, Евгений хоёр Монгол улсын эсрэг ажиллаж байгаа бол НҮБ энэ хүмүүсийн үгэнд итгээд энэ төслийг хийж болохгүй шүү гэсэн зөвлөмж гаргахгүй дээ.

Түүхий эдийг боловсруулад гаргах нь ашигтай гэдэг. Та яагад эсэргүүцдэг юм бэ?

-Түүхийгээр нь гаргах ашиггүй, боловсруулаад гаргах хэрэгтэй гэдэг тархи угаалт. Боловсруулах үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй гээд байгаа. Энэ бүх үйл ажиллагаанд ус нь хүрэлцэхгүй. Тэр нүүрсийг угаах коксжуулах технологиуд чинь бүгд асар их хэмжээний ус хэрэглэдэг. Асар их бохирдол үүсгэдэг. Хятад нүүрстөрөгчийнхөө түвшинг бууруулахаар олон улсын хэмжээнд үүрэг авсан, шахалтад орсон. Монголд дулааны цахилгаан станц байгуулаад эргээд Хятад руу эрчим хүч экспортолно гэнэ. Экспортоо жигтэйхэн нэмэгдүүлчихнэ гэсэн тархи угаалт яваад байна. Байгалийн баялагийг боловсруулах, цахилгаан үйлдвэрлэж, Хятад руу экспортлосон орлогоор байгаль орчинд бий болж байгаа бохирдол, сүйрлийг арилгаж хүчрэхгүй. Өөрөөр хэлбэл ашигтай байж чадахгүй. Эдийн засгийн үр ашгийн тооцоонд байгаль орчныг эргүүлээд нөхөн сэргээх өртөгийг тооцдоггүй. Бид баялагаа ухаад, хүнд зарахын төлөө усгүй болно. Байгаль орчноо бохирдуулна. Дээрээс нь ашиггүй хоцрогдсон технологиуд оруулж ирж байна.

-Ямар технологи вэ?

-Шатдаг занар олборлохын тулд шатдаг занараас кероген нэртэй газрын тос гэж нэрлээд байгаа тосыг гаргаад боловсруулаад бензин болгоход ашиглах гэж байгаа технологи нь газрыг өрөмдөөд газрын хэвлий рүү халуун хий, химийн найрлагатай ус шахаад газар дороо урвал яваад тос болгоод соруулж авахыг хэлж байгаа юм. Хамаг бохирдол газар дороо үлдэнэ. Хэдий хэмжээний бохирдол үлдэж, юунд яаж нөлөөлж байгааг хянах боломжгүй. АНУ-д үйлдвэрлэлд ашиглах зөвшөөрөл нь гаргаагүй технологи оруулж ирж байна. Монголд хаягдал технологий оруулж ирж байна. Үүнийгээ жигтэйхэн гавьяа байгуулчихсан юм шиг сурталчилж байна. Европт нүүрсийг шахсан, хориглосон. Европоос, Хятадаас шахагдсан нүүрсний технологиуд Монголд орж ирж байна.  Тэрийг үзье, хяная гэхээр үндэсний эрх ашгийн эсрэг ажиллагч болоод байна шүү дээ.

Сэтгүүлч Б.Янжмаа\Өдрийн сонин 2014.09.15 №220,221\ хэсэгчлэн авлаа.

Хамаарах ангилал: Уул уурхай

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.