0

Хатиганы гурван уул

Гурван Хатиган уулын домог
Хатиганчуудын хуучин Сэцэнхан аймгийн харъяанд Хурц ван ,Ёст бэйс, Үйзэн бэйс гэсэн 3 хошуу байжээ. Гурван хатиганы ноёдууд Их хүрээний чуулганд ирэхдээ,цугларч хоол унд идэн,архи дарс сөгнөцгөөж наргидаг байж. Дунд хатгины нутагт нэгэн гайхамшигтай сайхан том уул байдаг байжээ.Тэр ууланд ган зуд болдоггүй гуу жалга өмөр нөөлөг ихтэй, булаг шанд олонтой ер бусын сайхан нутаг байж. Тэгээд баруун болон зүүн хатиганы нутагт энэ уул хамааралгүй учраас тэд өвөлдөө зуд турханд нэрвэгдэн хүн малгүй зовж зүдэрдэг байжээ. Гурван хатиганы ноёд нэгэн чуулганаар уулзалдан наргихдаа ам халж хоорондоо нөгөөх уулаа булаацалдан маргалджээ.

Матадхаан

Матадхаан

ЗотолхаанДарханхаан
Гэтэл дунд хатиганы ноён нь маргаад яах вэ? Уулаа гурав хуваагаад гурван хатигандаа нэг нэг нөмөр нөөлөгтэй уултай болцгооё гээд нэгэн шидтэнээр уулаа хуваалгажээ.
Оройг нь таслаад зүүн урагш чулууджээ. Энэ нь Зотолхан уул болж тогтсон гэнэ.
Уулын дунд хэсгийг зүүн хойш чулуудсан нь Матадхан уул болж тогтсон гэнэ.
Уулын суурь нь дороо үлдсэн бөгөөд энэ нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт буй Дарханхан уул гэдэг домогтой. Гурван хатгины эдгээр гурван уулын алин дээр нь гарсан ч бие бие харж байдаг ах дүү уул гэдэг.
Сүхбаатар аймгийн түүхэн товчоон номын 210-р хуудаснаас..
Эдгээр домог түүхт уулын нэг болох Зотолхан уулыг маань уул уурхайн лиценз гэдэг “мангас” залгих гээд хэлэн дээрээ тавчихаад байна. Амь авраарай гэж Зотол уул маань ард иргэд биднээс гуйж уйлж байна шүү дээ хөөрхий минь.

Л.Бор 2012.07.14

Хамаарах ангилал: Газар нутаг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.