0

УРАНЫ” ШАР НУНТАГ” ТУРШИЛТААР ОЛБОРЛОЖ БУЙ ФРАНЦЫН АРЕВА-КОЖЕГОВЬ КОМПАНИЙ ДЭРГЭД АМЬДАРДАГ МАЛЧДЫН ҮХЭР ХОРДОЖ ҮХЖЭЭ.

УРАНЫ” ШАР НУНТАГ” ТУРШИЛТААР ОЛБОРЛОЖ БУЙ
ФРАНЦЫН АРЕВА-КОЖЕГОВЬ КОМПАНИЙ ДЭРГЭД АМЬДАРДАГ
МАЛЧДЫН ҮХЭР ХОРДОЖ ҮХЖЭЭ. 2012.01.02
Шинэ оны өмнөх өдрүүдэд нэгэн сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэл ирсэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Бадрах багийн малчин Д.Норовсүрэн, Н.Энхбаяр , Э.Гэрэлт-Од нарын 17 бяруу хоёр гурав хоногийн зөрөөтэй үхжээ.Бас нэг ингэ хээл хаяж үсгүй ботго гарчээ.
Малчид энэ талаар Дорноговь аймгийн мал эмнэлэг,мэргэжлийн хяналтын газрынханд очиж хэлжээ. Тэд үхсэн малын эд эрхтэнээс шинжилгээ авч, малын сэг зэмийг уурхайн дэргэдэх нүхэнд хийж шатаасан байна.
Малчид: уурхай ажиллахаас өмнө ч бид энд амьдарсаар ирсэн уугуул иргэд, өвөл болохоор хүн малгүй шороотой цасаа хамж уугаад хордож байгаагүй юм. Гэтэл шинжилгээ нь хоргүй гэж гараад байхад мал үхээд байх юм гэж ярьж байна.
Малчин Д.Норов нь малаа үхэхээс өмнө ч шаардлага тавьж Цөмийн энергийн газраас цацрагийн шинжээчид очиж ус, хөрсний шинжилгээ авч хариу нь хэвийн цацаргийн хордлого илрээгүй гэжээ.
Малчин Н.Энхбаяр Э.Гэрэлт-Од нарын ярьж буйгаар малын ус уудаг “Баруун булаг” гэдэг нь уурхайгаас ердөө 2 км орчимд байдаг мал нь тэндээсээ усаа уучихаад уурхайн гадуур бэлчээрлэдэг гэнэ.
Бяруунууд нь ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй орой нь зүгээр байснаа өглөө нь үхчихсэн байдаг, халдварт өвчин юмуу гэхээр эх нь зүгээр байх юм цаашдаа яахыг харж л байхаас гэж сэтгэл түгшин ярьж байна.
Малчин Э.Гэрэлт-Од ярихдаа: Ингэ ботгоо 12 сар тээдэг, манай ингэ 3 сард ботголох байсан. Гэтэл хээл хаясан байдлыг харахад маш жижигхэн бараг үсгүй шахуу байх юм. 3 сарын дараа гарах ботго ийм байгаа нь хачин юм, мөн 2 бяруу үхсэн гэж байв.
Малчин Н.Энхбаяр манайх 12-сарын 30 ны өдөр хонь ямаа хоёр мууллаа. Гэтэл ямааны уушиг нь бамбайгаад хөөчихсөн, тал хэсэг нь хатуурсан байна, хонины элэг нь хатуурсан том том цагаан бэрсрүүтэй байсан, шинжилгээнд өгнө гээд хөлдөөчихөөд байгаа гэж ярив.
Энэ үйл явдал нь туршилтын аргаар ураны хүдрээс 3000 кг “шар нунтаг” амжилттай ялгаж авсан цаашдаа олборлох нь тодорхой Франц улсын Арева компани охин компани болох Монголд 27 ураны зөвшөөрөл эзэмшдэг Кожеговийн эргэн тойронд болжээ.
Кожеговь ХХК –нь Мон-Атом болон Засгийн газартай ямарч хоргүй “шар нунтаг” олборлох гэрээ хийхэд бэлэн болчихоод байгаа.\гэрээ хийчихсэн ч байж магадгүй\
Энэ мэдээллийн мөрөөр Цөмийн энергийн газрынхан, Онцгой байдал гамшиг,Мэргэжлийн хяналтыхан зэрэг байгууллагын шинжээчид газар дээр нь очиж, үхсэн малаас эд эрхтэний шинжилгээ авч, бичлэг хийж, зураг хөрөг авчээ.
Харин хариу нь хэзээ яаж гарах нь тодорхойгүй.
“Шар нунтаг” ямарч хоргүй тунгийн нь тааруулбал тун ч гоё гэж сурталчлаад байгаа, эрх мэдэлтнүүд маань гадаадын компани талд үйлчилж, Хонгорыхон хордоогүй “хамуурсан” гэдэг шиг л хариу гаргах байх л даа….
Уул уурхайн замбараагүй явдлаас мал байтугай, монгол хүний амь нас ч үнэ цэнээ алдаж мөнгөөр юуг ч дарж бүдэгрүүлдэг жишээ хаа сайгүй л байдаг.
Үүний нэг жишээг дурьдвал: Өмнөговь аймгийн Баяндалай сумын 3 айлын нэг гэртээ байсан хүүхэд эмэгтэйчүүд,эрчүүд бүгд 7 хүнийг уурхайн жолооч дайрчихсан.
Гэгээн цагаан өдөр 7 хүнийг алчихаад байхад, Терра Энержи компаний Австралийн гадаад захиарал нь айл бүрд 1 сая төгрөг өгөөд зугтчихсан байдаг.
Манай төр засгийн эрх мэдэлтэй хүмүүс нэг нь ч эмэгнэл илэрхийлээгүй ус балгасан мэт таг чимээгүй л өнгөрсөн.
Тэнд уурхайгаас нутаг усаа харамлаж үг хэл хийж явдаг нэг эмэгтэй байсан сурагтай.
ТВ-9-ын сэтгүүлч Бүжинлхам очиж л үлдсэн ар гэрийхэнтэй уулзаж сэтгэл эмзэглүүлсэн нэвтрүүлэг хийж байсан.Тэгээд л мартагдах шивдээ.
Нүүдэлчин монголчуудын амьдралын үндсэн эх булаг газар нутаг,уух усыг нь булааж хордуулж байхад иргэдээ өмөөрч хамгаалах сэтгэлгүй төр засаг юуны төлөө энэ олон эрх мэдэлтнүүд газар нутгийг зарж кармаалж, татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж тансаглана бэ?
Улаанбаатар хот 2013.01.02 Л.БОР\чөлөөт сэтгүүлч\
Эх сурвалжыг малчдаас утсаар авлаа.

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.