0

УЛААНБАДРАХЧУУДЫН ЦӨХРӨЛ ГАСЛАНГИЙН ДУУГ МОНГОЛЫН ТӨР СОНСОХГҮЙ, ТЭДНИЙГ ЗОЛИОСОНД ГАРГАЖ АРЕВАГИЙН ЗАХИАЛГААР АЖИЛЛАЖ БАЙНА.

УЛААНБАДРАХЧУУДЫН  ЦӨХРӨЛ ГАСЛАНГИЙН ДУУГ МОНГОЛЫН ТӨР СОНСОХГҮЙ, ТЭДНИЙГ ЗОЛИОСОНД ГАРГАЖ АРЕВАГИЙН ЗАХИАЛГААР АЖИЛЛАЖ  БАЙНА.

Иргэний сэтгүүлч Л.Бор бичлээ                                        2015 07.27-30

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын  Баянбогд,Аргалант багийн зарим малчдын хүсэлтээр миний бие,хүний эрхийн ТББ-ын хоёр охины хамт  2015 оны 7-р сарын 27-30 ны өдрүүдэд очлоо. Нохой гаслам зуны аагим халуун өдрүүдэд уух ус ч ховор элсээр шуурсан говь нутаг  үнэхээр  хүнд цаг агаартай юмаа. Социалист нийгмийн  үед хүмүүст говийн нэмэгдэл гэж өгдөг нь аргагүй байжээ.  Хүмүүс найр наадам гээд баярлаж цэнгэж байхад ч амьжиргааны хэдэн мал нь үхсээр…охин үрс нь зулбасаар  байхад, харж хамгаалах төр засаг ч байхгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж цөхөрсөн малчид  хэнээс ч хамаагүй аврал  эрэн байх нь  сэтгэл сэмэрч өр өвдөхгүй байхын аргагүй. Ямар сайндаа та нэг ирж бидний байдлыг газар дээр нь үзэж хараад олон нийт,төр засагт бидний үнэн  байдлыг мэдээлж өгөөч гэж гуйхав дээ.

Энэ сум нутаг үнэхээр   цацрагийн  нөлөөлөлд орсон гамшигийн хэмжээнд байгаа нь уулзсан малчин,хордож үхэж буй малаас харагдаж байна.Хэд хэдэн газарт хэмжилт хийхэд цацрагийн хэмжээ  зарим газруудад 0.260-0.300 microSiev-rt\hours  өндөр түвшинд байсан.  Мал нь одоо ч үхсээр байгааг, малчид нь цөхрөлд орсоныг орон нутгийн эрх мэдэлтнүүд нь хайхрахгүй тоохгүй байна. Баянбогд багийн малчин айлууд нийлээд  2015.06.20- 06.26-ны хооронд  7 хоног эрэгтэйчүүд нь нүхэнд нь хонож ,хөгшид хүүхэд ойр хавийн хүмүүс нь хоол цай зөөгөөд 100 орчим хүн  Кожеговийн ураны хайгуулыг эсэргүүцэж тэмцэл суулт хийхэд нь цагдаа нар нь бөөнөөрөө ирж дарамталсан, сумын ИТХ-ын дарга,Засаг дарга нараа өөрсдөө чирэх шахам авч ирсэн ч тэд нар нь Кожеговийг өмөөрч байсан гэнэ. Биднийг суманд жагсаал хийнэ гэж очиход ах дүүсээрээ тэнэг мангар мэдрэл муутай юмнууд захиргааны үүдэнд жагсах хэрэггүй, цаанаа гэр хороололд очиж жагсаж цуглаарай гэж доромжилсон. Д.Гантөр,Пансалмаа нарын залуусыг байцааж ажил саатуулсан торгууль тавина,эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх мэтээр дарамталсан  гэж их гомдол ярьж байсан.Малчин Оргойн эхнэр  Г.Цэнгэлмаа ярихдаа бид арга ядаад элс рүү орж өрөмдлөгөө хий гэж хөөгөөд дийлээгүй, нутгийнхны бууцан дээр л өрөмдлөгө хийгээд байна. Бид яаж ч  чадахгүй байна.Биднийг өмгөөлдөг хамгаалдаг аймаг,сум,багийн ямарч дарга алгаа бүгд л Кожеговийн талд байдаг. Бидний уудаг усыг ч булааж байна. Арга ядаад цоожилсон ч дийлдэхгүй зөвшөөрөл авчихсан гээд өрөмдлөгийнхөө ажилд өдөр бүр л 10 тонн ус  шавхаад байна. Уудаг усанд минь өрөмөө оруулаад тавичих бий? Хордуулчих байх гэж айгаад шөнө ч нойр хүрэхгүй юм. Яахаа мэдэхээ байлаа гэж ярьж байгааг сонсоод  үнэхээр өр өвдөж элэг эмэтэрлээ. Бид өсөж төрсөн нутгаасаа хаашаа явах юм бэ? Зэргэлдээ суманд очихоор бас л ад үзнэ мал нь өвчтэй гэж айж сэжиглэдэг. Аймаг хот өөр газарт  байгаа хүүхдүүдээ энд ирэх хэрэггүй шүү  гэж захиад байгаа. Бид ч одоо өнгөрсөн дууссан хүмүүс үр ач нарынхаа төлөө санаа их зовох гэж  цөхрөн ярьж байлаа. Нутгийн малчдын  амьжиргааны хэдэн мал, амь насныхаа төлөө тэмцэх санаатай үзэж байгаа нь яг л индианууд, африкын ядуу иргэд шиг хүчин мөхөс  эмэгнэлтэй санагдлаа.  Төрийн эрх мэдэл бүхий байгууллагууд  ураан хоргүй гэж ухуулж, гомдож хохирсон малчдын тэмцэлийг цагдаагийн хүчээр нухчин дарах, айлган сүрдүүлж дарамталж байна. Манай төрийн дээрх  Олигархиуд  Аревад мөнгөөр багалзуурдуулсан, засгийн газар нь аймгийн удирдлагаа багалзуурдсан, аймгийн удирдлага  нь сум,багийнхаа удирдлагыг шат шатандаа багалзуурдаж дарамтанд оруулчихсан тул  үнэний төлөө дуугарах нэг ч хүчин чадалтай хүн энэ нутагт  алга гэхэд хилсдэхгүй байхаа. Малчид Ареваг эсэргүүцэн 7 хоног тэмцэв.

Арева-Кожеговь цацраг идэвхт дээж авах явцдаа цацрагийн аюулгүй байдлыг хангаагүй,Монгол улсын болон ОУАЭАгентлагийн норм стандартыг зөрчиж ажилласан гэдэг нь мал амьтан гений өөрчлөлт мутацд орсоныг Д.Норсүрэнгийнд гарсан хар нүдэн дотор нь  үс  ургачихаад цус нь гоожоод байгаа ботго, малчин Малчин Норсүрэнгийн нүдэн дотор нь үстэй ботгоС.Алтангэрэлийнд гарсан бүх дотор эрхтэн нь гялгар уутанд хийчихсэн мэт ил гарсан ишиг зэрэг олон баримт бодитоор нотлоод  байхад  Засгийн газар Кожеговьд ураны  ашиглалтын зөвшөөрөл олгочихсон байна. Кожеговь  сайжруулсан зам тавьчихсан олборлох ажлаа эхлэхэд бэлэн болжээ.Малчид гурван хөлтэй ишигээ тэврээд тэмцэв

Малчин Алтангэрэлийнд гарсан ишиг 2.Арева-Кожеговь компани урааны хайгуул, олборлолтыг “туршилт” нэрээр  ямар ч хор нөлөөгүй мэт суртал ухуулга хийж, орон нутгийн иргэдийг золиосонд гаргаж байхад  хамгаалах үүрэгтэй төр  засаг  компанид зөвшөөрөл олгож  байна.  Цацрагтай орчинд ажиллаж байгаа л бол хоргүй хөнөөлгүй цацраг гэж огт байдаггүй. Хүний нүдэнд харагдахгүй, үнэртэхгүй,сонсогдохгүй, амтагдахгүй гай гамшиг нь хэдэн мянган жилээр ч үргэлжилдэг үр удмаар нь устгадаг. Арева-Кожеговь компани энэ үйл ажиллагаа нь  Монгол улсын үндсэн хууль, АМХ,ЦЭХ, Байгаль орчны  зэрэг олон хуулийг зөрчиж, мөн  ОУАЭАгентлагийн стандартыг зөрчиж энэ бүс нутгийг цацрагийн аюултай гамшигийн бүс болгон хувиргаж  нүүдэлчдийг үр удмаар нь мөхөөх ноцтой  байдалд хүргэж байна.

3.Говь нутагт үргэлж хүчтэй элсэн шуурга үргэлж болж байдаг тул,Кожеговийн цацрагтай хаягдалын овоолго нь.\Хашаалсан байв\ салхинд хийсэж, агаар ус,ургамал, хүн малыг цацрагаар хордуулж байна. Ойролцоо амьдардаг малчдын төл олноороо гажигтай гарсан байна. Кожеговь энд амьдардаг малчдын мах,сүү, ус,хөрсөнд шинжилгээ хийдэг боловч хариугаа танилцуулдаггүй гэнэ. Кожеговь санхүүжүүлдэг “Хил хязгааргүй мал эмнэлэг” гэж гадаад дотоодын малын  эмч нар ажилладаг ч тэд мал үхлээ гэж дуудлага өгөхөд хойрго ирдэг,өвчтэй малыг ч олигтой эмчлэхгүй байдаг,үхсэн малд задлан хийгээд ямар өвчнөөр үхсэн талаар акт бичиж өгдөггүй гэх мэтээр малчид ам муутай байсан. Олон улсын шинжээчид энд цацрагийн түвшин 0.290 microSiev-rt\hours  аюултай хэмжээнд байна гэсэн. Гэтэл энд гадна талд нь цацраг аюултай гэсэн ганц ч тэмдэг байсангүй.Цацраг хэвийн хэмжээнээс хэтэрсэн үед ийм тэмдэг тавихыг заасан байдаг. Ганц энэ нутгаар ч зогсохгүй Кожеговь Монголын бүх нутагт урааныг хяналтгүй ухаж цацрагаар бохирдуулах аюулд оруулж байна.  Иймд Улс үндэснийхээ эрх ашгийн төлөө,ямарч хянах чавдаргүй урааныг яаралттай таслан зогсоох шаардлагатай байна.

Арева компани ураан ухахаар Кэмпи барих гэж ирэхэд малчид эсэргүүцэж байна.Толгой нь хавдаж гэнэт үхсэн хурдан морь

4.Кожеговийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан урааны хор  нөлөөлөл  нь хүний эрүүл мэндэд ч нөлөөлж эхэлжээ. Зүүнбаян, Улаанбадрах сумдад сүүлийн 5 жилд дунджаар 27 – 40 жирэмсэн эх хяналтанд орсноос   27 орчим хувь нь зулбасан гэж Дорноговь аймгийн  ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Б.Амаржаргал танилцуулсан. Бодит баримтаар  голомтын бүсэд амьдардаг нэр бүхийй залуу малчин  хэд хэдэн эмэгтэйчүүд үр    зулбасан байна. Энэ нь  хүний эрх , нэр төр,сэтгэл зүйтэй  холбоотой эмзэг асуудал учир малынх  шиг зураг хөрөг  ил гаргах боломжгүй  юм.

  1. Энэ нутгийн малын элэг уушиг дотор эрхтэн бүгд идээлж бээрлэсэн ,ой гутам муухай үнэтэй байдаг түүнийг авч хаяаад махыг иддэг, махаа чинжүүдэд худалддаг гэж малчид ярьж байсан нь цацраг идэвхит тоосжилт, хүнд металд өвс ургамал хордсон байх магадлалтай. Гэтэл ийм малын махыг нутгийхан өөрсдөө хэрэглээд зогсохгүй Улаанбаатар хотод ч зарагдаж байгаа нь аюулын харанга монголчуудад дэлдэж байгааг төр засаг анхааралдаа  авах хүсэлгүй  байна.
  2. Арева-Кожеговь компани 12251 Х-лицензтэй талбайд өрөмдлөгө хийж байгаа газар дээр очиход ажилчид нь зүгээр л барилгын ажилчид шиг ямарч хамгаалах хувцас, цацрагийн багаж ч зүүгээгүй улаан гараараа тусгай турбагаар цацрагтай дээж аваад тусгай хайрцагт хийж байв. Энд цацрагтай харьцаж байгаа гэсэн анхааруулах тэмдэг ч байсангүй. Энэ нь хайгуулын үед гарах альфа,гамма,ветта цацрагийн тунг хэмжиж байх, радоны задралын бүтээгдэхүүн амьсгалын замаар орох,агаар тоосонцороор амьсгалын замаар орох,арьс салтсаар орох,хоол хүнсээр дамжин орох зэрэг наад захын мэдлэгийг ажилчиддаа зааварчлаагүй,тэднийг эрсдэлээс хамгаалах стандартыг мөрдөхгүй байгааг харуулж байна. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй  танилцахад тэнд цацрагийн аюулгүй ажиллагаатай  холбоотой зүйл тусгагдаагүй байв. Гэтэл олон улсад уранд байгаль орчны  нөлөөллийн үнэлгээ хийдэг  мэргэжлийн хүрээлэн институт  байдаг.Ийм үнэлгээг олон жил хийдэг гэж  бичсэн байдаг. Гэтэл манайд байхгүй нь хяналтгүй байгааг харуулж байна.

7.Аль ч улсын усны хэрэгцээг анхдагч эрхтэйгээр эзэмших эрх тухайн орон нутгийн иргэдэд байдаг.Манай үндсэн хуульд ч заасан байдаг. Гэтэл Арева-Кожеговь компани малчдын өвөлжөө хаваржаан дээр өрөмдлөгө хийж, уудаг худгийн усыг нь эрх мэдэлтнүүдтэй нийлж булаан авч хэрэглэж байна. Өрөмдлөгийн үед хэрэглэх бэхжүүлэгч  бодис бентонит натрийг 1кг-г зуурахад 380 летр ус хэрэглэдэг байна. Мөн тоосжилт үүсэхээс сэргиийлж ус цацдаг зэргийг бодоход малчдын хэрэглэдэгээс  асар их ус хэрэглэж байна. Малчид бид худагаа цоожилсон ч нэмэргүй өдөрт 10 тонноор нь соруулж  авдаг гэж гомдоллож байна.Ундааны уснаас техникийн зориулттай усыг соруулж авч байгаа нь цацрагаар бохирдуулах аюултай. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөндөө техникийн зориулалтаар хэрэглэх усны зөвшөөрлийн гэрээг орон нутагтай байгуулж, ус авах цооног,худагт тоолуур тавина гэсэн заалтаа зөрчиж байна.

  1. Арева-Кожеговь компани, төрийн бүх шатны эрх мэдэлтнүүдтэй ураан хоргүй гэж дуу хоолойгоо нэгтгээд энэ бүс нутагт ноёрхолоо тогтоож дарамталж дураараа дургиж байна. Уран ашиглахад олборлох, хяналт тавих гэсэн 2 гол функц байдаг. Гэтэл энд хяналтын функц ганц компанид байна. Өөрөөр хэлбэл  хайгуулын ажлын үед дээж авах,дээжийг хадаглах,тээвэрлэх, өрөмдлөгөөс гарсан цацрагтай шаврыг асгах булшлах зэрэгт дэргэд нь зогсоод хянаж байх орон нутгийн мэргэжилтэн огт байхгүй, бэлтгээгүй, цацрагийн багаж ч байхгүй байна. Аймгийн МХГазрын улсын байцаагч нарт  урааны талын мэдлэг ч эзэмшүүлээгүй, ураанд хяналт тавих эрхийг АМТХуулийн 11.3-р заалтаар хассан байна. Улаанбаатарт амьдрах цацрагийн хяналтын улсын байцаагч гэгч ганц хоёр мэргэжилтэн Монгол шиг том газар нутагт хүрч хяналт тавих боломжгүй юм.Энэ бүхнээс үзэхэд  урааныг хяналтгүй  явуулж, ухаж ашиг олох гэж буй компанид  бүх  хувь заяагаа даатгаад\ ялангуяа хяналт тавих эрхээ ч өгчихсөн \ байгааг нь  Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ч ноцтой  байна.
  2. Эцэст нь дүгнэж хэлэхэд: Арева-Кожеговь компани Хүний эрүүл мэндийг хамгаалах, Байгаль орчныг хамгаалах, Ирээдүйн хүн амыг хамгаалах,Ирээдүйн хүн амд учрах нөлөөллийг хязгаарлах, ОУАЭА-ын үндсэн стандарт, Монгол улсын үндсэн хууль бусад хуулийг заалтыг ч биелүүлэхгүй Африк,Нигерийг хүн ам байгаль орчныг устгасан харгис хэрцгийн үйл ажиллагаагаа манай төрийн авилгачидтай хамтарч хэрэгжүүлж байна.

Дорноговь аймгийн  нутгийн 14.3% -д Англи,Америк,Франц,Орос,Хятад,Япон ,Канад зэрэг цөмийн том гүрнүүд  цацраг идэвхт ашигт малтмалын 20 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнээс  зөвхөн Улаанбадрахад 9 тусгай зөвшөөрлийн 7-г  нь Францын төрийн өмчит Арева компани охин компани Кожеговь  эзэмшиж байна.

Тэд  хүчээ нэгтгэн  толгойны өвчин болсон “цөмийн хог хаягдлыг булшлах. ”… Найрамдалт улс оронд ашигласан цөмийн түлш зэрэг цөмийн хог хаягдлаа түр хугацаанд хадгалуулах, эцсийн устгал хийх байгууламж барих явдал юм. Энэхүү эмгэнэлт жүжиг нь Монгол байлаа...”гэж  2011 онд  “Майничи” сонины Лондон дахь тусгай сурвалжлагч   Японы сэтгүүлч,Айкава Харүюүки  сэрэмжлүүлэг бичиж шуугиан тарьж байсныг эргэн санах цаг болжээ.

Энэ хүн монголын тухай тэр дундаа ашигласан цөмийн түлшийг буурай оронд, засаглал нь хямарч алдаажсан энэ улсад байршуулж санаагаа амрах гэсэн үндэстэн дамнасан гэмт үйлдлийн талаар анхлан зоригтой дуугарсан хүн юм.

Монголыг цөмийн хог хаягдалын орон болгож мөнгө олох гэсэн санаархал, өнөөгийн авилгач улс төрчдийн хүсэл санаархал байсаар ирсэн. Тухайлбал   Ерөнхий сайд асан С.Батболдын   Засгийн газар  хөрөнгө оруулалтын  2012-2017 оны хөтөлбөр гэж  төсөл боловсруулж  Дорноговь,Дундговь аймгийн Баянжаргалан,Даланжаргалан ,Мардайд цөмийн хог хаягдалын байгууламж барих шийдвэр гаргаж байсныг мартаж болохгүй.

Өнөөгийн авилгач улс төрчид өөрсдийн хураасан хөрөнгөө  өрөнд алдахгүйн тулд юу ч хийхээс буцахгүй улайрч байна.  Хямарлыг далимдуулж  уран  олборлуулах олон гэрээ хэлэлцээр хийж  АЦС-тай болж хөгжих гэсэн  нэрийн  дор  дэлхийд хуримтлагдаад хаана хийхээ мэдэхээ байсан чөтгөрийн галыг өөр дээрээ овоолж цөөхөн үндэстнээ  мөхөөх  ч хамаагүй болжээ.

Үүнийгээ хэрэгжүүлэх гэж  УИХ-ын дарга  З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар  2016 оны 3-р сарын 29-нөөс 4 сарын 1 нд  УИХ-ын ээлжит чуулган хуралдуулж  “цөмийн хог хаягдлыг булшлах. ”менежмент, олон улсын элдэв гэрээ хэлэлцээрт нэгдэн орох хууль батлуулах  гэж оролдож  байна.

Америкийн Засгийн газраас Индианчуудын нутагт уран олборлож газар нутгийг нь цацрагаар хордуулж, уугуул үндэстнийг  устгах бодлого явуулсан шиг Францын төрийн  өмчит Арева-Коже говь ХХКомпани  Монголын төрийн толгойд суусан Олигархи бүлэглэлтэй хамтарч цөөхөн Монголчуудыг устгаж,  том гүрнүүдийн “толгойны өвчин болсон”цөмийн хаягдал булшлах газар болгохоор  эрчимтэй ажиллаж байна.

Гэтэл амарлангуй хэнэггүй  Монголчуудын дээд зиндааныхан   минж булга, хоргой    торгоор  гангарч, гадаадын ганган машин хөлөглөж, элдвийн найр наадам  зохиож морио уралдуулж, бөхөө барилдуулж аархаж  баярхаж  явна. Харин доод зиндааныхан  даган баясаж бөх,морины хөлс  хүртэх нь  аз заяа  авчирах “тэнгэрийн умдаг атгах”  мэт  мунхарч   уулгалан дайрч  байгааг хараад  эрчүүд  минь эх орноо ирээдүй хойчийнхоо  төлөө өнөөдрийн энэ бусармаг үйл ажиллагааг зогсоохын тулд  ингэж  олноороо уулгалан дайрч эр зоригоо гаргадаг  ч болоосой гэж  өөрийн эрхгүй  харамсан бодох  юмаа.

Дорноговийн Улаанбадрах- Сайншанд-Улаанбаатар  хот

 2015 оны 7-р сарын 27-30 ны өдрүүд   Л.Бор бичлээ.

Хамаарах ангилал: Ангилагдаагүй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.