0

СҮХБААТАР АЙMГИЙН ИТХ-ЫН ДАРГА,ТЭРГҮҮЛЭГЧИД  ТӨЛӨӨЛӨГЧДӨӨ!   УНАСАН ГАЗАР УГААСАН  УСАА,ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮР АЧ НАРАА УРАНЫ АЮУЛААС АВАРЦГААЯ  УРИАЛГА !!!     2017.07.19

СҮХБААТАР АЙMГИЙН ИТХ-ЫН ДАРГА,ТЭРГҮҮЛЭГЧИД  ТӨЛӨӨЛӨГЧДӨӨ!  

УНАСАН ГАЗАР УГААСАН  УСАА,ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮР АЧ НАРАА

УРАНЫ АЮУЛААС АВАРЦГААЯ  УРИАЛГА !!!     2017.07.19

Сүхбаатар аймагт  Цацраг идэвхт ашигт малтмал хайх  зөвшөөрлийг Түмэнцогтоос бусад бүх сумдад олгогдсон. Үүнд:  Аревагийн охин компани Кожеговь ХХК- 13,  Гурвансайхан  ХХК- 1, Монгол Ураниум Ресурс ХХК- 1  тусгай зөвшөөрөл  тус тус эзэмшиж байна. Түрүүчээсээ Гурвансайхан  ХХК- нь Түвшинширээ,Уулбаян сумдын нутагт уран олборлох зөвшөөрөл авчихаад байна. Одоо Аревагийн охин компани Кожеговь ХХК-ны 5 тусгай зөвшөөрлийн хайгуулын сүүлчийн  12 дахь  жилийн сунгалтыг зогсоож Аймгийн ИТХ-аар хэлэлцэж шийдвэр гаргаж  орон нутгийнхаа тусгай хэрэгцээнд  авахыг   шаардаж  байна. Хэрэв  Кожеговь ХХК –ны хайгуулын  сүүлчийн сунгалтыг зогсоохгүй бол  Дарьгангын тал нутаг тэр чигтээ ураны цацрагаар хордож  аюул гамшигт нэрвэгдэж та бидний үр хүүхдүүд хэдэн үеээрээ гений өөрчлөлт мутацд орсон хүний оронцог-амьд сүгүүд болж мөхөх  аюултай юм. Иймд та бүхэн иргэдийнхээ нийтлэг эрх ашиг үүний дотроос  ураны аюулаас  урьдчилан хамгаалах ИТХурлын гишүүнээр  сонгогдсон  эрх үүргээ биелүүлэхгүй бол  нутгийнхаа ард түмний өмнө, ирээдүй хойчийнхоо өмнө засрашгүй  гэмтэн  болно.

Уранд хаа хаанааа хяналт тавих ямарч чадваргүй   ийм үед Монгол  улсын   үндсэн хуулийн 16.1.2-д заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ та бид  төрөөр хамгаалуулах эрхтэй учраас хуульд заасан  орон нутгийнхаа эрх мэдлээ хэрэгжүүлэхийг хүсэж шаардаж  байна. 

МОНГОЛ УЛСЫН ТӨРӨӨС  УРАНЫГ  ХЯНАЛТГҮЙ ЯВУУЛЖ БАЙГАА   НОЦТОЙ БАРИМТУУДЫГ ТА БҮХЭНД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА:

  • АМТХуулийн 11.3-д:…цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх,хайх,ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ гэснээр орон нутагт ураныг хянах эрхгүй болгосон.
  • Сумдын засаг дарга,байгаль орчны байцаагчаас “ураны хайгуулын явцад байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө гараагүй ”гэсэн тодорхойлолт  гаргуулдаг. Энэ нь  цацрагийн багажгүй,ураны талаар А-үсэггүй ямар стандарт байдгийг огт мэдэхгүй   энгийн иргэнээр тодорхойт гаргуулдаг нь  ноцтой  хууль  бус үйлдэл юм.
  • 20 гаруй жилд,орон нутагт цацрагийн байцаагч бэлтгээгүй,багажаар хангаагүй нь,бодлогоор хяналтгүй явуулж байна.
  • Манайх өргөн уудам нутагтай Цацрагийн хяналтын улсын цөөн байцаагч хүрэлцэхгүй.
  • ЦЭТХ( 2009 )гараагүй,АМТХ( 1997) -гарсаны дараа ураны ихэнх зөвшөөрлийг олгосон тул ихэнх нь хайгуулын хугацаа дуусаж олборлолтын зөвшөөрөл олгогдож эхлээд байгаа. Энэ нь ОУ-хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
  • Ураны хайгуул хийж буй зарим компаниудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд  “цацраг” гэсэн үг өгүүлбэр ч бичигдээгүй байдаг.
  • Хайгуулын үед гарах хаягдал шаварт 7 хоног тутам(a,b,v) цацраг хэмжих,дээжийг хадаглах,тээвэрлэх аюулгүй стандартыг огт хэрэгжүүлдэггүй. Олз олох компанид хувь заяагаа даатгаж байгаа нь эмэгнэлд хүргэж байна.
  • “Гурван сайхан” ХХК-1998 оны З сарын 19 нд Мөнххаан, Уулбаян,Түвширээ сумдад “Өлзийт” гэдэг ижил нэртэй 2 газарт, 2 тусгай зөвшөөрлийг нийт 313374 га-д авсан. Хайгуулын тусгай зөвшөөрлийн 9 жил (2007онд)  дууссан.Ашиглалтын өмнөх 3 жилийн хугацаа 2010 онд дууссан. Үүнээс хойш 6 жил үйл ажиллагаа нь тасарсан зөрчилтэй байсан.
  • Гэтэл АНУ-85% , Монгол-15% ын хөрөнгө оруулалттай “Гурвансайхан” ХХК-д Түвшинширээ-Уулбаян-Сүхбаатар сумын нутгийг дамнасан S= 10665,2219 га-д  (09.20- 2046.09.20) 30 жилээр ашиглалтын зөвшөөрлийг олгосон ноцтой байна.
  • Монгол Ураниум Ресурс ХХК-ураны/ Ц- 003Х/. 2004 оны Аймгийн ИТХ-ын 22-р тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан нутагт Ц- 003Х  тусгай зөвшөөрлийг  олгосон. Үүнийг аймгийн засаг даргын нэхэмжлэлтэй анхан шатны шүүхээс давсан ч дээд шатны шүүх дээр унасан.
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших эртний тахилгат Зотолхаан ууланд\Хайрхан нэрээр XV-14722 дугаартай\ 320100094 га талбайд Кожеговь ураны зөвшөөрөлтэй .\Жагсаалтаас үзэх\
  • Кожеговь” ХХК-13 mусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Цацраг идэвхит ашигт малтмалтын тусгай зөвшөөрөл олгохоос эхлээд, хайгуул хийх стандартыг зөрчсөн олон дутагдал гаргасан ч сунгагдаад  байдаг. Энэ нь төрийн  эрх бүхий дээд байгууллагатай холбоотой ч орон нутгийн удирдлага хандив тусламж/хахууль/ авч БОХТ-г батлаад дэмжээд байдаг.
  • Кожеговь 2015 онд улсад ердөө 40 сая төгрөг төлсөн. Аймаг сумдад татвар төлбөр огт төлөөгүй,Байгаль хамгаалах,нөхөн сэргээх зардалыг сумдад огт төлдөггүй\ОҮИТБС-ын тайлангаас\.Гэтэл баяр  наадам зэргээр сумдын удирдлага малчдад,зарим жижиг аж ахуйн нэгжид хахуулийн маягаар мөнгө өгдөг баримтууд байдаг.
  • Нутгийн иргэд эрх ашгаа хамгаалахаар кэмпийг нь буулгаж, олон зуун гарын үсэг цуглааж УИХ,Засгийн газарт явуулдаг ч хариу ирүүлдэггүй. Иргэдийн тэмцлийг Засгийн газар, аймаг,сумдын ИТХ,засаг дарга нар нь  огт тоохгүй. Төрийн бүх шатны байгууллагууд Кожеговийн ТЗ-ийг дэмжиж сунгасаар ирсэн.
  • Сүхбаатар аймгийн Дарьганга,Асгат, Онгон ,Баяндэлгэр,Эрдэнэцагаан  сумдын нутагт олгогдсон  цацраг идэвхт ашигт малталын  Кожеговь компани  эзэмшлийн

XV-13907, XV-13908, XV-13910, XV-13911, XV-13912  тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн  хугацаа 2017 оны 7 дугаар сарын 22 нд  дуусвар болсон.Гэтэл  XV-13907, XV-13871 тоот ТЗ-г  хугацаа дуусахаас бараг сарын өмнө 2020 он хүртэл сунгасан шийдвэрийг 2017 оны 6 дугаар сарын 29 нд  Ашигт малтмал газрын тосны газар гаргасан байна.

  • XV-13910, XV-13911, XV-14131 тоот ТЗ-ийн талбайг бүхэлд нь буцаасан, XV-13908, XV-13912 ТЗ-ийн талбайг хэсэгчлэн буцаасан. Энэ тухай мэдээллийг Цөмийн энергийн тухай хуулийн 22.6-д зааснаар шийдвэр гаргаснаас хойш 5 хоног дотор олон нийтэд мэдээлэх үүрэгтэй боловч энэ мэдээллээ нууж байгаад сарын дараа Өдрийн сонины 7 сарын 25 ны №158 дугаарт  нийтэлж хууль зөрчжээ.
  • Нэгэнт хайгуулын хугацаа дуусвар болж байгаа ТЗ-г дахиж сунгуулахгүй байх,буцаагдсан талбайнуудыг Аймаг сумын тусгай хэрэгцээнд авах эрх АМТХ-ийн 14-р заалтаар  байдаг ч үүнийгээ орон нутгийхан огт хэрэгжүүлдэггүй.
  • Цөмийн энергийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, 13.1.3, 13.1.4 дугаар заалтаар хүлээсэн үүргээ Аймаг сумдын ИТХ, Засаг дарга нар огт хэрэгжүүлдэггүй.

ДАРЬГАНГЫН ТЭГШ ӨНДӨРЛӨГТ УРАНЫ ХАЙГУУЛААС ЭХЛЭН УРАНЫ  БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ ХҮРТЭЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛЭЛ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЖ  КОЖЕГОВЬ ХХК ТАЙЛАНДАА БИЧЖЭЭ.

ИЙМД: ТА БҮХНИЙГ  ЯМАР НЭГ УЛС ТӨРГҮЙГЭЭР  ИРЭЭДҮЙ ХОЙЧИЙНХОО ТӨЛӨӨ УХААЛАГ ШИЙДВЭР ГАРГАНА ГЭДЭГТ ИТГЭЖ  БАЙНА. БАЯРЛАЛАА.

ИХ БАГА БАЯНШАРГА ТББ –ЫН ТЭРГҮҮН ………………..Л.БОР

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.