0

Зотолхаан уул ураны лицензээс чөлөөлөгдөөгүй.

Зотолхаан “Онгон тэнгэр сүр жавхлант цогбадрах уул”
Францын Арева-Кожеговь компани мэдэлд: Зотолхаан уулын оройгоос ердөө л 3874 га -г гаргасныг эс тооцвол 57385 га талбай “Хайрхан” нэрээр 14722 тоот ураны хайгуулын тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байна.
ЗотолхаанЗотолхаан
Зотолхаан уул нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт
Хойд өргөгрөгийн 45’19’’, зүүн уртрагийн 114’44’’ соливцолд оршдог.
Далайн түвшинээс дээш 1425 метрт оршдог.
Зотолхаан уул нь Дарьгангын талархаг нутагт байдаг 222 галт уулын нэг бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байгаад унтарсан,шовгор хэлбэрээ авч үлдсэн өвөрмөгц хэлбэртэй тансаг сайхан байгальтай уул юм.
Хан Хэнтий уулын аймаг гэж байхад Зотолхаан уулын хошуу гэж нэгэн үе “Зотолхаан” уулын нэрээр нэрлэж халх Монгол даяар алдаршиж байжээ.
Зотолхааны сангийн түвд хэлээр бичсэн судар бичиг нилээд олон байдаг байна. Гэвч “Онгон Зотол ханы сан” нэртэй 36 мөр шүлгээс бүтсэн сударт Сүхбаатар аймгийн Асгат,Баяндэлгэр,Дарьганга,Наран,Онгон,Халзан,сумд буюу хуучнаар Дарьганга уулын хошууны нутагт байх 400 орчим газрын нэр орсон байна. Мөн Эрдэнэцагаан сумын газрын нэр олон буй ажээ.
Ийм олон газрын нэр орсон сан сацлын судар урьд өмнө тохиолдож байгаагүй гэж хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн асан О.Сүхбаатар тэмдэглэсэн байна.
Судрыг Зотолхаан уулын өвөрт төрсөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат хатиган овгийн эрдэмтэн доктор асан Осорнамжимын Сүхбаатар түвдийн хэлнээс монгол хэлнээ орчуулсан юм.
Энэхүү ховор судрыг доктор профессор Х.Сампилдэндэв О.Сүхбаатарт өгсөн ажээ.
Зотолхааны сангийн сударт Чингэсийн язгууртны их сүлдэн тэнгэр гэж гардаг бөгөөд мөн “Гол өндөр тэнгэр бурхан”, “Онгон тэнгэр сүр жавхлант цогбадрах уул” гэсэн тодотгол нэрээр нэрлэсэн байна.
Зотолхан уулыг зуны эхэн сарын шинийн наймаанд тахьдаг байжээ.
Хустайн голын эхэндэх найрын дэнж дээр тахилгын наадмаа хийж байжээ.
Хатиган гурван хошууны алдарт уулсын нэг болох Зотолханы сангийн сударт нь мод ургамлыг нь таслахгүй, хад бутыг хөндөхгүй,ан амьтныг үргээж цочоохгүй, газар усыг нь сэвтээхгүйг эрхэмлэн дурдсан байдаг ба нутгийнхан дэргэд нь нэрийг нь хэлдэггүй хатуу улалмжлалтай байжээ.
Гэтэл бусармаг цагийн золиос болж Франц улсын Арева-Кожеговь гэгч компани “Зотолхаан” уулыг маань 14722 тоот лицензээр “Хайрхан” нэрээр аюулт бодис –уран олдворлохоор 2009 оноос эхлэн хайгуулын ажлаа үргэлжүүлсээр байна.
Энэ мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэснээр, нутгийн иргэд эсэргүүцэж тэмцсэний үр дүнд Зотолхаан уулын оройгоос ердөө л 3874 га талбай чөлөөлөгдсөн. Одоо 57385 га буюу бүхэлдээ лицензтэй хэвээр байгааг чөлөөлүүлэх шаардлагатай байна.
Бидний эцэг өвгөдөөс өвлүүлсэн үнэт газар нутаг “Онгон тэнгэр сүр жавхлант цогбадрах уул” Зотолхаан уулаа бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөө бүгдээрээ оюун санааны хүчээ нэгтгэн төвлөрүүлж залбиран мөргөмүү !!!
Сайн үйлс бүхэн дэлгэрч санасан бүхэн тань сэтгэгчлэн бүтэж, Зотолхаан уул минь лицензээс чөлөөлөгдөх болтугай.
Л.БОР 2010.06.27

Хамаарах ангилал: Газар нутаг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.