0

Засаг төрд булаагдсан “заяагдмал эрхийнхээ”төлөө тэмцэх хэрэгтэй!!!

ЗАСАГ ТӨРД БУЛААГДСАН ”ЗАЯГДМАЛ ЭРХ”-ИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ !!!
Л.Бор \Чөлөөт сэтгүүлч\
• Монгол Улсын үндсэн хуулийн. Зургадугаар зүйлд. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.гэж заасан байдаг.
• Гэтэл АМХуулийн 19.4-д лиценз олгохдоо орон нутаг 30 хоногт хариу өгч болох,өгөхгүй байсан ч зөвшөөрдөг, Газрын тос, ураны зөвшөөрлийг олгоход ҮАБЗ –шийддэг,орон нутгийн захиргаа,иргэдийн оролцоо огт байхгүй. Энэ нь орон нутгийн иргэдийн олон үеэрээ амьдарч аж төрсөөр ирсэн, тахилга шүтээн уул ус,үнэ цэнэтэй газар нутагаа мэдэх “Заяагдмал эрхийг” хассан хууль юм. Төрийн нэр барьсан бүлэг этгээдүүд ийм хууль гаргаад ямарч хяналтгүй\газар нутгийг эзэнгүйдүүлж\ “баялгийг” гадныханд замбараагүй олгосоор ирсэн.
• Хамгийн ноцтой нь хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлөөр гадаадынхан “ордыг” үнэгүй авч барьцаанд тавьж олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж тэрбум ,тэрбумаар \газрын доорхи хөндөгдөөгүй баялгаар\ маш их хөрөнгө босгож, хэрэв лицензыг цуцалбал, эргээд улсыг дааж давшгүй өрөнд оруулж эдийн засгийн тусгаар тогтголоо алдах аюулд оруулсан.
• Монголд ингэж хувьцаа гаргахыг зөвшөөрсөн хууль байхгүй.Иймд маш их нөөцтэй цөөхөн стратегийн ордоос бусад ордыг барьцаалж , хувьцаа гаргахыг \ялангуяа хайгуулаар\ хориглосон хуулийг яаралттай гаргах хэрэгтэй байна.
• Бид баялагийн жинхэнэ эзэд атлаа аймагтаа, сумандаа,баг бригаддаа байгаа тахилга шүтээн уул ус,рашаан булаг,баян бүрдийн газрын дээрх, доорхи баялгаа, энэ дэлхийн хаанахын сайн муу, худалч хулгайч, тонуулчид тэнүүлчид, баян хоосон хэн гэдэг этгээд аваад ямар мөнгө олоод байгааг мэдэхгүй 20 жил “харанхуй” явлаа. (Зөвхөн зөвшөөрөл өгдөг албан тушаалтан,улс төрчид л мэдэж, ашиг хүртэж баяжаад байгаа)
• Яагаад бидний “заяагдмал” эрхийг хассан хууль гаргаад байхад дуугүй хүлцэнгүй явсаар хойч үе үр удам маань ч өвлөх баялаггүй үгээгүй ядуу боолчууд болох хувь тавилантай эвлэрч явах ёстой вэ?
• Одоо 3000 лиценз олгогдоод байгааг хянаж хариуцлага тооцдог мэддэг газар Монголд байхгүй байна. Гэтэл одоо энэ батлах гээд байгаа Ашигт малтмалын хуулийн нэмэлтээр дахиад л хайгуулын зөвшөөрлийг хязгаарлахгүй зөвхөн “төр” \зөвхөн авилгачид\ мэдэж өгөхөөр хууль гаргаж буй нь мөн л “заяагдмал эрх”ийг хасаж биднийг басаж байна.
• Яагаад “заяагдмал эрх” гээд байгаа бэ? Тухайлбал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг,түүний газрын доорхи баялаг бол тэр нутгийн иргэдийн баялаг болохоор, тэнд ямар нэг уул уурхайн зөвшөөрөл олгох эсэхийг тэд оролцож шийдэх эрхтэй ,ашиг хүртэх ч эрхтэй юм.Гэтэл хууль гаргаад тэдний “шийдвэрт оролцох эрхийг”хасаад баялгын эзэн нь Канад ч юмуу, Бирмуд ч юмуу улсын иргэд болгоод байна. Үүнийг л засаг төр иргэдийнхээ “заяагдмал эрхийг” булаасан хууль гаргадаг гээд байгаа юм.Хэрэв нутгийн иргэд оролцдог байсан бол Алтан-Овоо,Зотол уул, Данзанравжаагийн энергийн төвдөө ураан ашиглах зөвшөөрөл өгөх байсан уу?
• Манай үндсэн хуульд өөрийн улс үндэстэн,ард түмнийхээ эрх ашгийг хөндсөн олон улсын хууль дүрмийг дагахгүй гэж заасан байдаг. Гэтэл газар,газрын доорхи баялаг төрийн мэдэлд байдаг, олон улсын хууль ийм гэж хууль санаачлагчид,эрх мэдэлтнүүд яриад батлаад байдаг. Олон улсын хууль гэж юу бэ? Дэлхийн 200 орон тойрч суугаад хийчихсэн хууль биш, өнөөх буурай орнуудыг цөлмөдөг хэдхэн үндэстэн дамнасан том компаниудын эрх ашгийг тусгасан хууль юм. Ийм л олон улсын хуулиар явсан баялагтай олон буурай орнууд хөгжиж чадаагүй жишээ хаа сайгүй л байна.
• Манай газрын тос, урааны нөөц бараг 100% гадаадын мэдэлд байна. Мөн л хувьцаа гаргаж байна. Гэтэл хувьцаагаар гадаадынхан баялаг эзэмших нь улс орныг аюулгүй байдалд ноцтой гэдгийг Оросын хүчирхэг удирдагч В.Путин мэддэг болоод л манайхан нефьт авдаг Юкос компани Ходорковский гэдэг олигархи нөхөр газрын тосны компаныхаа хувьцааны 80%-г Британд худалдмагц л бариад хорьчихсон. Бусад олигархиудын Обшир бүсдэхь дансыг хаалгаж хэдэн зуун орд газраа улсын мэдэлд авчихсаныг ухаарч санаа авах хэрэгтэй биш үү? Ингэснээр Орос орон эдийн засгийн хувьд хөгжиж хүчирхэг болж байна.
• Зүгээр жуулчинаар орж ирсэн нэг тэнүүлчин хоосон нөхөр хахуул атгуулж хэдэн арван лиценз авчихаад, дараа жилээс нь уурхай ашиглахаар ирдэг. Зарим нэг эрх мэдэлд ойр хүмүүсийн эрх банди, охид нь олон лиценз авчихсан дэвэн дэлхийгээр зугааландаа зараад явж байдаг. Ийм уул уурхайг хөгжүүлсээр хүлээн зөвшөөрсөөр хүлцэнгүй суусаар байх уу???
• Одоо энэ хуулийн нэмэлтээр хэн дуртай нь бүр интернетээр захиалга явуулаад л лиценз аваад байх “бүтээгдэхүүн” гэгч болох гэж байна. Орос, Хятад,АНУ-д Монголд лиценз авдаг шигээ авах гээд үздээ? Тархиа хага буудуулж таарах нь дамжиггүй. Лиценз гэдэг энэ цаасны ард чинь Монгол гэдэг улсын аюулгүй байдал тусгаар тогтнол, хоёр сая гаруй хүнийх нь сэхэх үү? мөхөх үү? гэдэг амь , амьдрал хувь заяа нь байгааг эрх мэдэлтнүүд яагаад бодохгүй зөвхөн хувийнхаа өчүүхэн эрх ашгийн төлөө орд эзэмшигч,хувьцаа эзэмшигч болох гэж улайран зүтгэнэ бэ? Энэ чинь бидний өвөг дээдсийн минь халуун амь бүлээн цусаараа хамгаалж ирсэн, олон зуу,мянган жилийн тэмцлийн үр дүнгээр өвлүүлж үлдээсэн баялаг, үнэ цэнэтэй газар нутаг шүү дээ?
Яагаад бид юу ч мэдэхгүй байх ёстой вэ? Яагаад бидний “заяагдмал эрхийг”булаагаад байхад дуугарахгүй, шаардахгүй байгаа юм бэ?
• Монголын ард түмний амьдрал хувь заяа ямар хэцүү байгааг, угаасаа хуримтлалгүй ард түмэн орон сууц гэх мэт банкны элдэв өр зээлийн дарамтанд орж байгааг, байгаль орчин сүйрч байгааг, уул уурхай орон нутгийн иргэдийн уух ус,бэлчээрийг булааж буй үнэнг ердөө ч ярихгүй байж, тэрбум тэрбумаар олоод байгаа хөрөнгөнөөс сохор зоос ч татвараар авч чадахгүй байж хөрөнгө оруулагчид “хөөрхий” гэж дуу дуугаа авалцан бахираад байдаг юм бэ?
• Монголын төр засгийн нэр баригчдийн “баг”-ийг хуулж, хуулиар булаагдсан “заяагдмал эрх”ийнхээ төлөө бид тэмцэж баялагтаа эзэн болж чадахгүй бол “уугуул иргэд” гэсэн нэр томъёотой цөөхөн индианууд шиг мөхөх болно.
2014.05.19 Улаанбаатар хот

Хамаарах ангилал: Газар нутаг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.