0

Жил бvр Арван мянган залуусыг єндєр хєгжилтэй оронд сургая!

Жил бvр Арван мянган залуусыг єндєр хєгжилтэй оронд сургая!


2008-02-06 12:19:07 , Мэдээний дугаар: #87861

1.Шинэ нийгэм байгуулах залуусаа бэлтгэж сургаж байсан тvvх.
Монгол оронд ардын хувьсгал дєнгєж ялсаны дараа ч ухаантай дээдэс маань 1925-1935 онуудад ч залуусыг барууны орнуудад сургаж байсан тvvх бий.Даан ч тэд нарыгаа сvvлд нь хэлмэгдvvлчихсэн нь харамсалтай.
Монголын тєр, шинэ нийгэм байгуулах хvмvvсээ гадаад оронд сургаж бэлтгэж байсан бодлого, уламжлал 1990 оноос хойш тасарчээ. Орос ах нарын тусламжаар монголын залуучууд Европын соёл боловсролыг эзэмшиж улс орныг хєгжvvлсэн vнэн тvvхийг vгvйсгэж болохгvй.

Тухайн vедээ Монгол тєрийн тэргvvнvvд А.Амар, П.Гэндэн, Х.Чойбалсан, Ж.Самбуу гуай нар шинэ цагийн боловсрол эзэмшсэн залуусаараа хичээл ном заалгаж байсан гэдгээ.
Манай vе vеийн залуус хээрийн галуу нисэн vл хvрэх газраас эрдэм євєрлєн ирж, хєдєєгийн уул талаар соёлын vрийг тарьсан тухай их зохиолч Д.Нацагдорж ч бичиж байсан.
Дэлхийн нийтийн ийм туршлага байна.Япон, Хятад, Солонгос зэрэг сvvлийн vед хурдтай, хvчтэй хєгжиж байгаа орнууд улс орон нь туйлын ядуу зvдvv байхдаа л олон зуун залуучуудыг барууны єндєр хєгжилтэй орнуудад сургаж байж.

Тэд нар нь хєгжил дэвшлийг vзээд бушуухан улс орноо ийм болгоё гэж шамдан суралцаж бачуурч явсан гэдэг. Одоо ч тэд нар барууны орнуудад олноороо суралцаж л байна. Ялангуяа бидний харааж зvхээд байдаг єнєє муусайн хужаа нар барууны техник технологийг аль хэдийн эзэмшчихсэн барууныханыг эргээд хооллож хувцаслаж байна шvvдээ.Тэгээд дэлхийн зах зээлд тэргvvлэгч 10 орны эхнийх болоод 21-р зуун хятадын зуун гэсэн зорилт тавьчихсан .

Тэр нь хvн бvрийнх нь толгойд бурханы сургааль шиг суучихаад унтах нойргvй шоргоолж шиг бужигнан хєдєлмєрлєж хєгжиж байгааг хараад хvн тєрєлхтєн Хятадуудын гарт орчих бий гэсэн болгоомжлол бий болсныг ч бодох л цаг шvv.
Гэтэл манай тєр засаг хоёрхон сая хvнээ мєр бvтэн,гэдэс цатгалан байлгах ухаан нь хvрэхгvй ид оюун ухааны торгон vе, цэцэглэлтийн насны залуусаа харийн нутагт боолын хєдєлмєр хийлгэхээр явуулаад байдаг.

Одоо тэгээд хэн нь хєдєлмєрлєж улс орноо хєгжvvлэх билээ.
Хэдийгээр сайн хvний нэрийг 3 худалдаж иддэг ч алийн болгон бараг 1000 жилийн ємнєх сэгсгэр vстэй, нум сум агссан зэрлэг бvдvvлэг хvн дvрсжvvлж Чингэс,Чингэс гэж бахирч єнгєрсєн тvvхээрээ амьдрах вэ?
Vнэхээр Чингэс нь хардагсан бол єнєєгийн монголчуудын олхиогvй байдлыг
тэвчихгvй бvгдийг тэрэгний аралтай тэгшил гэх байсан бизээ…

ХХ1 зууны Монгол улсын бахархал,аврах зvйл нь оюун ухаанаас єєр юу вэ байх вэ? Vсрэнгvй хєгжсєн энэ эрин vед, сэтгэх оюун ухаан байвал ямар нэг гарц, хєгжлийн тvлхvvр олдож таарна.
Монголчууд оюуны чадавхи сайтай л гэж єєрсдийгээ дєвийлгєдєг.
Одоо тvvнийгээ харуулах цаг нь болсон юм биш vv?

Манайх улс хvvхэд залуусын орон . Гэвч тэднийгээ ёс жудагтай хvн болгон тєлєвшvvлэх, сургаж хvмvvжvvлэх, урт хугацааны хєтєлбєр тєлєвлєгєє гэж байхгvй л болов уу?
Хэрэв байдаг бол тэр нь ард тvмэндээ мэдрэгдээгvй гэдэгтэй хэн ч санал нийлэх бизээ?

2.Єндєр хєгжилтэй оронд оюутан сургах шаардлага ба Манай єнєєгийн удирдлагуудын боловсрол.

Дэлхий дээр анхны парламент vvссэнээс хойш 2000 жилийн тvvхтэй гэдэг.
Тэгэхээр манай ардчилал, парламент нялхсын євчинд нэрвэгдэх нь аргагvй.
Гэвч эх нь булингартай бол,адаг нь булингартай гэгчээр эхнээсээ зєв сайн vндэс сууриа тавихгvй бол явц дундаа сvйрэх тавилан хvлээдэг.

Соёлт хvн тєрєлхтєний туулаад ирсэн олон зуу, мянган жилийн туршлагаас суралцаж боловсрохгvй харанхуй таамгаар зvтгээд … єнєєдєр бид яахаа мэдэхээ болиод байгаа олон асуудал хуримтлагдаад эзэнгvй айл шиг л байна.

Шинэ боловсрол мэдлэг туршлага нийгмийн аль ч салбарт алхам тутам л vгvйлэгдэж байгаа нь харагддаг.Харин манай хувийн том бизнесийнхэн хєгжил дэвшил рvv илvv хурдан нэвтэрч байгаа нь мэдрэгдэж байдаг.

Гэтэл манай тєр засгийн байгууллагууд ямарч мэдрэмжгvй даанч удаан нийгмийн хєгжлийн хурдаас дандаа л хоцор ч ниргэсэн хойно нь хашгирна гэгч л…шийдвэр гаргаж байдаг.
Vvний захын жишээг дурьдахад: Улс орны 70%-80% нь цєлжєєд, хог шороо,утаа нь гамшиг болж, мєнгєн ус, химийн хорт бодис,спирт зэрэгт хордоод, жирийн иргэд нь “нинжа” гэгчид хувираад хичнээн ч жил боловдоо.

Гэтэл уул уурхай, утаа, хог шорооны талын туршлага судлахаар АНУ,Австрали, Хятад явлаа л гэнэ. Олон намаас бvрдсэн парламент засгийн газраа яаж бvрдvvлэх талаар туршлага судлахаар Израйль явлаа л гэнэ.
УИХ гишvvд, сайд дарга нар десант десантаараа л гадаадад олон ч жил явцгааж тєсвийн хєрєнгєєр туршлага судалсан нь мундахгvй их.

Бодвол тайлбарлагч орчуулагч дагуулж, музей vзмэр vзэж байгаа мэт явдаг бизээ. Тэгээд ч манайд шинжлэх ухаан ч алсыг харсан бодлого зорилт байдаг ч бишдээ.
Дэлхий ертєнцийн эдийн засаг, маш хурдтай єєрчлєгдєж байна. Ялангуяа мэдээлэл, техник технологийн хувьсал єєрчлєлт,нvд ирмэх зуурт л гэгчээр болсон vед ч мэдлэг боловсрол ч тvvнээ дагаад хурдтай єєрчлєгдєж байна. Гэтэл манай тєрийн удирдлагын ихэнх нь социализмын vед орост коммунист намын дээд сургууль тєгссєн сэхээтнvvд, эзэмшсэн боловсрол нь хуучирч хоцрогдсон, тэд туршлага судалж давхиад улс орноо хєгжvvлчихээд байгаа єнєєгийн байдлыг хардаа?…

Манай засгийн газар Шинэ Зеландын туршлагаар “Удирдлага санхvvжилтын хуулийг” єєрийн болгож хэрэгжvvлэхдээ улсын бvх тєсвийг тєвлєрvvлчихсэн гэж байгаа.
Тєрийн оролцоо бага чєлєєт ардчилсан зах зээлийн эдийн засагаа хуучин кадрууд маань социалист эдийн засгийн аргаар удирдах гэж vзээд болохгvй байгааг захын иргэн мэдчихээд орон нутаг ямарч эрх мэдэл vгvй боллоо.

Цонхны шил хагарахад л Улаанбаатараас шийдэж байна гэж шvvмжлээд удаж байна. Тэд туршлага судалж байна гэж “зугаалж явах”-ын оронд бvх мэргэжлийн чиглэлээр залуусаа бэлтгээд, Олон улсын гэрээ конвенц, байгууллагад нь гишvvнээр элсээд гадаадын зєвлєгч, шинжээч мэргэжилтний туслалцаа авч ч болох гадаадад гарсан єндєр боловсролтой хvмvvсээ татаж ажиллуулсан ч яагаад болохгvй гэж.
УИХ дээр зарим гишvvд маань хєєе тэр мооргэж, ипатек… гэж юугаа хэлээд байгаа юм бэ? Тайлбарлаад єгєєч гээд л бахирч суудаг.

Орон сууцыг иргэдэд урт хугацааны зээлээр олгох энэ арга барууны орнуудад хэрэгжээд хэдэн арав, хэдэн зуун жил болчихсон гэдгээ.
Энэ мэт инээдтэй жишээг хэлэх юм бол барагдашгvй…
Єндєр хєгжилтэй орнууд аливаа шинэ зvйлд шилжихдээ маш удаан хугацааны судалгаа шинжилгээ туршилт хийж, шинэ хуучин 2 зvйлээ нэг хэсэг зэрэгцvvлээд л явуулаад байдаг юм билээ. Гэтэл манайхан ємнєх сайн муу бvх зvйлээ устгаж хаячихаад, харанхуй таамаг, сэтгэлийн хєєрлєєр шийдэж алдсаар л байдаг.Тухайлбал хєгжилтэй орнууд, ард иргэдийнхээ зайлшгvй хэрэгцээ шаардлагаар, улс нийгмийн ємч бий болгох гэж урт удаан хугацаа,хєрєнгє зарж байхад, манай дарга нар улс нийгмийн ємч, бvх салбарыг хувьчилж устгаад дуусгаж,єєрсдєє завших гэж санаа амар ч байх шиг…

Манай улс анхнаасаа зах зээлийн нийгэмд шилжихдээ боловсон хvчнээ бэлтгээгvй, нийгмийн ямарч хамгаалалтгvй, орсны хохирлыг єнєєдєр ард тvмэн л нуруундаа vvрч байна. Ємнєх нийгмийн vед бий болгосон баялгыг, тухайн vед дарга даамал хийж байсан хэдхэн хvмvvс завшсан.
Ингээд нийгмийн ихэнх хэсэг “vгээгvй чvvд”болж хог дээр хаягдсан.

Зах зээлийн нийгэмд яаж амьдрах арга ухаанаа мэдэхгvй хvмvvс алхам тутамд л дайралдаж байдаг. Тєрийн бодлого шийдвэр зохицуулалт дутаж байгаа нь vнэн ч, тєр бvхнийг тєвлєрvvлж шийддэг нийгэмд бид амьдрахаа больсон гэдгийг хаана хаанаа сайн ойлгохгvй л явж байх шиг.

Гэтэл хятад хvн бол эртнээс зоосны нvхээр юмыг хардаг,зах зээлийн ухаанд мэргэжсэн хvмvvс.Хаана ч юу ч хийсэн дасан зохицож амьдрах чадвар сайтай. Ямартаа ч хоёр царцаа шилэн хоргонд хийчихээд хоорондоо зодолдож байгааг нь харуулж,сониуч жуулчдад худалдаж мєнгє олж байна гээд боддоо.
Бидний яаж шийдэхээ мэдэхгvй байгаа олон асуудлыг хєгшин европын орнууд , хэдэн зуун жилийн ємнє туулаад ирсэн туршлагатай.

Тэдний зах зээлийн нийгмийн талаарх хууль дvрэм, зохицуулах механизмыг залуусаараа судлуулах,суралцуулах ажлыг яаралттай хиймээр л санагдах юм. Нvvдэлчин гаралтай ,нvvдэлчний сэтгэлгээтэй ард тvмнээ зах зээлийн ухаанд сургаж мэргэшvvлэхэд, єндєр хєгжилтэй оронд бэлтгэгдсэн орчин vеийн багшлах боловсон хvчин дутагдаж байна.

Ийм учраас єндєр хєгжилтэй орнуудад жил бvр 10 000 оюутан сургах асуудал оройтсон ч гэсэн шийдэх л асуудлын нэг гэдэг нь хэн ч бодсон ойлгомжтой байгаа бизээ.
Ийм санааг АН-ын дарга Ц.Элбэгдорж, ИХ-ний намын дарга Ж.Батзандан, саяхан хуралдсан МАХН-ын 25-р их хурал дээр Петровисын Ж.Оюунгэрэл мєн VШН –ын дарга М.Энхсайхан ч мянганы зам барихын оронд 10 мянган залуусыг гадаадад сургах байсан юм гэж Н.Энхбаярын засгийн газрыг шvvмжилж байсан нь саяхан.
Ер нь нийгмээрээ соён гэгээрэхгvй бол бид дэлхийн хєгжлєєс хол хаягдаж хоцорсоор л байх болно.

3.Одоо манай дээд боловсролын систем ямар билээ?
Нийгмийн аль ч салбарын хєгжил нь тухайн салбарын шу-ны онол дадлага туршлагын урт удаан хугацааны vр дvн байдгаа.

Ийм ч учраас мэргэжлийн чиглэлээр суралцахад 4-5 жил ч хангалттай хугацаа биш л юм.Гэвч дэлхийн боловсролын стандартаар ийм хугацааг онолын суурь мэдлэг олоход боломжтой хугацаа гэж vзэж, vvнээс цааших оройгvй эрдмийг сурахыг иргэнд єєрт нь даатгасан хэрэг.Барууны нэг алдартай баян хvн нэгэн ярилцлагадаа: “Би дєнгєж Харвардын их сургууль тєгссєн юу ч мэдэхгvй залуу, нов ногоон амьтан аавынхаа бизнесийг євлєж авалгvй зєрж байгаад, амьдралыг єєрийгєє олж таниж мэдэхээр дэлхийг мотоциклээр тойрох аялалаар ажил амьдралын гараагаа эхэлж их ч зvйл сур ч мэдсэн дээ гэж”… билээ.
Гэтэл манайхны зарим нь хэдхэн сар, нэг жил ч юмуу гадаадад сургууль курс хийчихээд барууны боловсролтой “улаан эрдэмтэн” гэж ярих нь бий.

Монголд одоо 2ОО орчим их дээд сургууль байдаг гэсэн.
Тэндээс гарч байгаа боловсон хvчин нь дэлхийн стандартад нийцэх байтугай,саяхан гаргасан нэгэн судалгаагаар их дээд сургууль тєгсєгчдийн 70-80 хувь нь компютер англи хэлний мэдлэг эзэмшээгvй тєгсдєг гэжээ. Ядарсан эцэг эхээ туйлдуулж,хайран хєрєнгє мєнгє, хийж бvтээх эрч хvчтэй залуу насныхаа 4-5 жилээ vргvй зарж,зарим нь бvр сургалтын тєлбєрєє хийх гэж хvн алж,шатахуун тvгээх станц дээрэмдэж,эмэгтэй нь биеэ vнэлж байх аж.

Их дээд сургууль тєгсєєд эрдэм судалгааны ажил хийж дээшлэх ёстой атал, ихэнх нь тэнцэх ажил олдохгvй эргээд л мєнгє зарж курст сууж доошилдог боловсролын системээ яах в?
Хан –Уул дээд сургуулийн захирал доктор Ц.Дэмбэрэл ч дээд боловсролын системийг, єєрчлєх гэхээр ихэнх хувийн дээд сургуулийн эзэд нь єнєєх л УИХ гишvvд, сайд дарга нар байдгаас хад мєргєєд єєрчилж чаддаггvй гэж ярьж л байдаг. Манайд дээд боловсролтой залуус ч, нийгмийн баялаг бvтээдэг мэргэшсэн ажилчин залуус ч хэрэгтэй.Гэтэл мэргэшсэн ажилчин бэлтгэдэг уламжлал тасраад удаж байна.Одоо ажиллаж байгаа зарим нэг нь vеээ єнгєрєєсєн тоног тєхєєрємж тавьчихсан, орчин vеийн сургалт явуулах гээд vзээд байдаг.

Ер нь хєгжил дэвшил, нийгмийн баялгыг бий болгодог,хvнийхээ оюун тархийг орчин vеийн шинэ мэдлэгээр цэнэглэхэд, зоригтой дорвитой, тооцоо судалгаатай хєрєнгє хаяхгvй бол улс орон яаж хєгжих билээ.
Манай тєр засаг 2000-3000 хvнтэй суманд … тэрбумээр єндєр хvчдэл тавилаа л гэнэ. Зам харгуй, хєшєє дурсгал, шоу наадам цэнгээн, дээдсийн тансаг хэрэглээ, гадаад арга хэмжээ, сонгуулийн сурталчилгаанд …гээд л тэрбум тэрбумаар нь цацдаг атлаа улсын нэртэй хэдхэн их дээд сургуульдаа татаасаа єгдєггvй гэсэн.

Тэд нь арга ядахдаа ядарсан муусайн оюутныхаа ясыг гартал мєлжиж, сургалтын тєлбєрєє жил бvр л нэмээд бєєн хэрvvл маргаан болж байдаг. Дэлхийд алдартай “дvvжин гvvр” барьсан Болив гэдэг улс хєгжєєгvй гэж Б.Баавар бичиж сануулж л байсан.
Манай улс гадаад оронд, тєрийн зардалаар оюутан суралцууах асуудал бакалаврын тvвшинд хуульчлагдаагvй.

Гэвч голдуу УИХ гишvvд, сайд дарга нарын хvvхдvvд суралцдаг юм байна.
Саяхан хийсэн Аудитын шалгалтаар тєрийн сангаас гадаадад 24,8 тэрбум тєгрєгєєр суралцсан, оюутны 66% нь буцаж эх орондоо ирээгvй гэж мэдээлж байх юм. Хууль дvрэмгvй явсаар тєрийн зардлаар сургасан vнэт баялаг болох, залуусаа ингээд зvгээр алдаад л байх уу?
Японы сэтгvvлч М.Аяакиогийн бичсэнээр…

“Монголын дарга нарын хvvхдvvд гадаадад сурахаар явж байна. Тэд эцгийнхээ муу луйврын аргаар олж авсан мєнгєєр сурч байгаа гэдгээ мэдэж байгаа.
Ийм хvмvvст манай япон залуусынх шиг, эх орноо гэсэн сэтгэл байх нь юу л болдоо” гэжээ.
Манай тєр засаг хvний нєєцийн талаарх бодлогогvй явж, “сонгуулын vр дvнгээр гэдэг” увайгvй томилгоо хийсээр, харанхуй бvдvvлэг,ёс журамгvй хvмvvсээр тєрийн алба дvvрч, ёстой л идэхийг нь идэж, гишгэлэхийг нь гишгэлэнэ гэгч болгож байгааг ард тvмэн хараад ихээр бухимдаж байгаа шvv…

4. Гадаадад оюутан сургах Эдийн засгийн боломж байна уу?
Манай улс гадаадаас 1.5 триллион ам. долларын зээл авч гэнэ. Жил бvр хандивлагчаас 270 сая ам.долларын зээл авдаг гэнэ.АНУ мянганы хєгжлийн сорилын сан гэдэгээсээ -285 сая ам.долларын буцалтгvй тусламж єгч гэнэ. Улсын тєсєв ємнєх жилээс 20 дахин нэмэгдэж, 1.7 триллион тєгрєг буюу их наяад гэдэг тоонд хvрч монгол улс баяжиж гэнэ. Мал сvрэг 40 саяд хvрч гэнэ. Иймэрхvv мэдээлэл цацагдаж, тєр засгийн удирдлагууд маань ам булаалдан ярьцгааж,шагнал урамшилд булагдаж,элдэв бусын юмны тэргvvний хvмvvс болцгоож байх юм. Жишээ нь Ерєнхий сайд С.Баяр дєнгєж томилогдоод засгийн газраа ч тохинуулж амьжаагvй байтал “ оны шилдэг эдийн засаг ч” болж байх шиг. Ихэнх нь сая тєгрєгийн цалин тоолж vзээгvй бид сая,тэрбум, триллион гэдэг ямар аймаар их тоо гэдгээс єєр тєсєєлєшгvй.
Энэ их хєрєнгє ард тvмний амьдралд наалдахгvй, хурын vvл мэт дээд тэнгэрт л хєшилдєєд байна уу? Эсвэл газрын гаваар ороод алга болоод байна уу? Гэдгийг бурхан л мэдэх байхдаа.

Залуусаа сургая гэвэл ийм их хєрєнгє байна. Єєр ч олон боломж, нєєц бий. Єндєр хєгжилтэй орнуудын аль ч сургуульд буурай хєгжилтэй орны шилдэг залуусыг сургадаг хєтєлбєр байдаг тvvнд хамруулах ч болох, гадаадын сургалтын сангууд ч байдаг, элдэв зээл тусламжынхаа оронд хєнгєлттэй зардалаар сургаад єгєєч гэж гуй ч болох, манай дотоодын бизнесийнхэн, оюуны хєрєнгє оруулалт хийснийг харгалзаж татвараас хєнгєлж ч болох, хувийн зардлаар мєнгєтэй нэг нь хvvхдээ сургаж ч болох, за тэгээд орон нутаг, улсын тєсвєєс суралцуулах, єнєєх газар дэлхийн баялаг хувь хvртээнэ гээд байгаа хєрєнгє байна.Сэтгэл гаргах юм бол болох асуудал. Зарим хvмvvс vvнийг эсэргvvцэж,боловсрол эзэмшээд эргэж ирэхгvй, хаана амьдрах нь хvний эрх энэ тэр гээд ярих болно.Зарим нь гадны хvнтэй гэр бvл болно гээд л асуудал гарах л байх. Гэхдээ хариуцлагаа сайн тооцох юм бол 80% – 90 % нь эргэж ирэх байлгvй дээ. Улс оронд хэрэгтэй багш эмч, инженер, сэтгэл судлаач , нийгэм улс тєр, хуульч, зам барилга уул уурхай, аялал жуулчлал,бизнес , vйлчилгээ гээд чухал мэргэжлээр сонгож суралцуулах. Оюутан сурагчдыг 2 жил англи хэл ,компютерийн суурь мэдлэг эх орондоо сайн эзэмшvvлээд дараа нь бакалаврыг бэлтгэлгvйгээр 3 жил , их дээд сургууль тєгссєн залуусыг магистрын 1.5 жил,коллежд 2 жил суралцуулах.Тєгсєєд 5 жил эх орондоо ажиллаж,сурсан мэргэжлээрээ багшлах гэрээ хийж болно шvv дээ.

Монголын залуусаа, эцэг эхчvvдээ энэ саналыг дэмжиж бичээрэй.
Бидний vр хvvхэд, монгол орноо хєгжvvлж эзэн нь байх ёстой.
Ард тvмний vр хvvхдvvд харийн оронд боолын хєдєлмєр хийх гэж явахгvй, єндєр хєгжилтэй оронд сурч, дэлхийн стандартын боловсрол эзэмших ёстой. Ийм тєсєл тєлєвлєгєє, хууль дvрэм боловсруулсан УИХ гишvvд ,нам эвсэлийг дэмжиж сонгоё ?

Хатиган овогт Лосолын Бор
2008.01.06 losolb@yahoo.com

Хамаарах ангилал: Ангилагдаагүй

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.