0

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хамгийн их хохирол амссан Аргалант багийн малчин Д.Норсүрэнгийн тавьсан хүсэлт:Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа.

2015 оны 7-р сарын 30 ны өдөр

Дорноговь аймгийн Улаанбадрах  сумын хамгийн их хохирол амссан Аргалант     багийн малчин Д.Норсүрэнгийн тавьсан хүсэлт:

DSC08417

1.Урааны хайгуулын нөлөөллөөс болж мал үхээд байгааг манай төрийн бүх байгууллагууд  Кожеговьтой  нэгдчихээд  үнэнээр нь тогтоох хүсэлгүй  байна.

2.Кожеговийн санхүүжилтээр ажиллаж байгаа “Хил хязгааргүй мал эмнэлэг” байгууллагад итгэж малаа эрүүл болно гэж итгэхгүй байна. Энэ мал эмнэлэг 2 жил Архангайд ажиллаад малын хорогдол зогсоогүй нэмэгдсэн дуулдсан.Гэтэл ийм байгууллага манайд ирээд үр дүн гарахгүй.

  1. Засгийн газар ,Аймгийн засаг дарга П.Ганхуяг нар тодорхой арга хэмжээ авч өвчний голомтыг тогтоож малын хөлийг хорих, малын дотор эрхтэн элэг уушиг юунаас болж өвчилж байгааг, эмчилж болох болохгүйг  мэргэжлийн хүмүүсээр нь тогтоолгох ажлыг хийх хэрэгтэй  байна.

4.Засгийн газар малын үхэл хүнд металл селен зэснээс болсон гэж дүгнэлт гаргасан бол тэр селен,зэс нь хаанаас гардаг талаар судалгаагаа бүрэн дүүрэн хийж, малын үхэл, гажигтай төл гарч байгаа зогсоох. Одоо  малчид элдэв өвчин тусаж,  залуу эмэгтэйчүүд үр зулбах нь олширсоор  аюулыг  занал улам газар авч байгааг  анхааралдаа авч хариу ирүүлэхийг  хүсэж  байна.

 

Улаанбадрах  сумын Аргалант  багийн малчин Д.Норсүрэн

Улаанбадрах сум  2016.07.30

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.