0

Баяншаргын ууланд олгогдсон ашигт малтмалын хайгуулын 6 тусгай зөвшөөрлийг цуцлуулахын төлөө явсан тэмцлийн минь үр дүн гарч байна.

Баяншаргын ууланд олгогдсон ашигт малтмалын хайгуулын 6 тусгай зөвшөөрлийг цуцлуулахын төлөө явсан тэмцлийн минь үр дүн гарч байна.
1. Намайг Шаргын ууланд ийм олон лиценз олгогдсон байгааг мэдээд хөөцөлдөж явах эхний жилүүдэд 2003.02.04 нд олгогдсон № 5383Х-тоот лиценз, 2006.09.25нд олгогдсон №11994Х-тоот лицензийн эхний 3 жилийн хугацаа дуусвар болж анхны эзэмшигчид нь ямар нэг шалтгаанаар лицензээ сунгуулах эрх үүсээгүй дараагийн эзэмшигчид олгохоор “сонгон шалгаруулалтын” талбай гэж зарлагджээ. Би тэр үед сонгон шалгаруулалт гэж юу байдаг,яах тухай юу ч мэдэхгүй байлаа. Тэгээд уул уурхайн талаар нилээд мэргэжсэн “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ -ын Ганбаатар,Энхбат нараас зөвлөлгөө авчихаад Аймагтайгаа яриад “сонгон шалгаруулалт зарласан талбайг” Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг яаралттай хийж орон нутгийн тусгай хамгаалалтанд авах хэрэгтэйг хэллээ. Геологи уул уурхайн кадастрын газрын дарга Т.Бат-Оргил гэдэг залуутай\ Аж Богдын харуул гэж дуулдаг байсан залуу, Ардын жүжигчин Н.Сувдын хүү \ уулзаж Шаргын уулынхаа түүхийг яриад одоо сонгон шалгаруулалт зарлагдаад байгааг 5383Х,11994Х–тоот лицензийн талбайг орон нутгийнхаа хамгаалалт түүхэн дурсгалт газраар авах хүсэлтээ хэллээ.Т.Бат-Оргил ч уриалагхан хүлээн авч өөрийнхөө компютерээс өнөөх 2 лицензын булангийн цэгүүдийн координат,талбайн зургийг хэвлээд гаргаад өглөө. Би ч тэндээс бөөн баяр хөөртэй гараад авсан зурагаа дор нь интернетээр явуулчихлаа. Ингэж аймгийн ИТХ-ын 2009.03.20 өдрийн 09 тоот тогтоол гарч Шаргын уулын орчмын 5383Х,11994Х–тоот лицензээр олгогдсон 2853 гектар, 1804 гектар талбайнуудыг орон нутгийн хамгаалалтанд авсан юм.
b
2.Дараагийн зорилго маань 7349 Х, 12912Х, 13912Х ,12931 Х тоот хайгуулын лицензүүдийг цуцлуулах байлаа. Ингээд УИХГишүүд,Уул уурхайн яамны сайд Ашигт малтмалын газруудад жил бүр удаа дараа албан бичиг шаардлага явуулаад ямарч нааштай хариу авч байсангүй. Бүгд л хуулийн дагуу олгогдсон лицензыг цуцлах боломжгүй л гэсэээр байлаа.\ зарим албан бичгийн хариуг хавсаргав\
IMG_0001IMG_0002
Төрийн байгууллагад хандаад ямарч үр дүн гарахгүйг мэдлээ. Гэтэл сонин дээр Хүний эрх хөгжил төв ТББ-стратегийн өмгөөллийг яг миний хөөцөлдөж буй асуудлаар өмгөөлөл хийх тухай зарыг уншаад очиж уулзаж ярилцаад болмоор хариу сонсоод жаахан найдлага төрлөө. Тэгээд тэдэнд Шаргын уулынхаа талаарх бүх мэдээллийг өдөр шөнөгүй сууж нэгтгээд хавтас дүүрэн материал танилцуулга бэлтгэж өглөө. Оюутан голдуу хэдэн залуус хааяа намайг дуудаж юм асууна.Би ч дотроо голж өөр тулхтай судалдаг хүн байхгүй юм болов уу? Энэ хүүхдүүд лиценз эзэмшигч нарт мэдэгдэгдчихгүй байгаадаа. Лиценз гэдэг цаасны ард ямар нэг хэмжээний мөнгө наймаа явж байдаг,эрх биш удирдаж зааж зөвлөдөг багш байдаг л байх гэх мэтээр бодогдож найдлага төрөхөө болив. Ингээд жил шахам хугацаа өнгөрч,нэг өдөр таны энэ асуудлыг авч хэлэлцэх хууль эрх зүйн заалт байхгүй байна уучлаарай гэсэн хариу ирлээ. Би гэдэг хүн хүч хөдөлмөр зарцуулж цуглуулж тэдэнд өгсөн материалаа нэхэл дагал болж удаа дараа ярьж хөөцөлдөж олж авсаар энэ оролдлого бүтэлгүйтэж дуусав.
Гэвч цөхөрч хаясангүй ер нь шүүхэд хандая гэж бодоод, уул уурхай байгаль орчны талаар ажилладаг туршлагатай Дашдэмбэрэлтэй гэдэг хуульч өмгөөлөгч залуутай уулзаж материалаа танилцууллаа. Тэрээр надад ямар ямар материал цуглуулах зөвлөлгөө өглөө. 2012 оны 9 сард аймагт очоод Б.Сүхбаатар ах,Н.Мөнхбаатар зэрэг хүмүүсээс итгэмжлэл бичүүлж, иргэдийн гарын үсэг, хууль зөрчсөн гэж үзэж байгаа бүх заалтуудын түүж бичив,Ашигт малтмалын газраас жил бүр хайгуулд зарцуулсан хөрөнгө,байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө гэх мэтийг нотлох баримт болгон цуглууллаа. Ингээд өмгөөлөгчөөс зөвлөлгөө аваад Захиргааны хэргийн шүүхэд өргөдлөө өгөхөөр очлоо.Тэд танилцаж үзээд та ийм нэхэмжлэл гаргах эрхгүй хүн байна.Та тэнд амьдардаггүй хотын иргэн таны эрх ашиг хөндөгдөөгүй гэх мэтээр өргөдлийг хүлээж авах боломжгүй гэв.ТББ-д ийм эрх байгаа гэж маргав.Тэгвэл та байгууллагынхаа дотоод журам чиг үүрэг зэрэг баримтуудыг үзүүлж нотлуулах хэрэгтэй гэнэ. Манай ТББ-д яг эд нарын нэхээд байгаа шиг шүүхэд нэхэмжлэл гаргах зүйл заалт тусгагдаагүй байсан.Дүрэмдээ өөрчлөлт оруулна гэхээр бүртгэлийн газрын хүнд суртал гэх мэт цаг хугацаа их зарцуулах мөддөө бүтэхгүй ажил байлаа.
Тэгээд ч өмгөөлөгч залуу энэ хэрэг нэг жил ч хөөцөлдөх ажил биш хэдэн жил ч болж мэднэ,бүтсэн бүтээгүй 5 сая төгрөг хөлстэй гээд,одоо урьдчилгаа 2-3 сая төгрөгөө өгчихвөл би энэ хэргийг эхлэе гэв.Надад үнэндээ тэр мөнгө нь байсангүй. Нутгийхандаа хандаж хандив хүсэж болох байсан .Гэвч баахан мөнгө зарцуулчихаад бүтэхгүй бол харамсалтай. Манай шүүх ихэвчлэн хөрөнгө мөнгөтэй компани талд үйлчилж шийдвэр гаргадаг зэрэг эрсдэлийг бодоод шүүхийн асуудлаа орхилоо.
Цаг хугацаа өнгөрч 2007 онд олгогдсон 4 лицензын эхний 3 жилийн хугацаа дуусаж 2 дахь удаагийн сунгалтандаа орчихсон, энэ хугацаанд зарим лиценз зарагдаж эзэмшигч нь өөрчлөгдсөөр байлаа.Хайгуулын зөвшөөрлийн нийт хугацаа 9 жилийг дуусгаад ашиглалт авах эрхтэй болдог . Ашиглалт авчихвал цуцлагдах бараг боломжгүй болно.Тэгэхээр хайгуул дуусахаас өмнө л чөлөөлүүлэх хэрэгтэй гэж бодсоор явлаа.
Энэ мэт мөнгө олохгүй атлаа, мөнгө зардаг хөдөлмөр хүч,цаг хугацаа их зарцуулдаг ажлыг намайг хий гэж хэн ч хүсээгүй хэн ч албадаагүй учир хэндээ ч гомдож юундаа гутрах билээ дээ.Хийе гэсэн хүнд арга олддог,хийхгүй гэсэн хүнд шалтаг мундадгүй гэгчээр гарц олдож л таарна гэж хатуу итгэлтэй ухарч няцахгүй хөөцөлдөж явлаа.
Социалист нийгмийн бүтээгдэхүүн “хэнхэг” хүн болохоороо 7 хоногийн 2-3 өдөрт ямар нэг хурал семинарт сууна, хөдөө гадаа явж сургалт семинар зохион байгуулна.Сониноо гаргах сэтгүүлчийн ажлаа хийж нутгийхан болон өөр аймаг сумдад мэдээллээ түгээнэ. Сүүлийн хэдэн жил Уран гэдэг аюул гамшигийн эсрэг жагсаж цуглаж тэмцэх ажлаа хийнэ. Газар нутаг баялагтаа эзэн байхын төлөө, төрд булаагдсан заяагдмал эрхийнхээ төлөө, эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө, олон үеийн түүх соёл,өв уламжлал, тахилга шүтээн уул усаа аварч үлдэхийн төлөө л энэ бүхнийг хүмүүст мэдүүлэх гэж зорьж явна. Харин энэ мэт мэдээлэл түгээлээ гэж эрх мэдэлтнүүд хялайн харна. Уул уурхай ураныг ухаж байж л улс орон хөгжинө. Гайтай хөөтэй авгай саад тотгор хийлээ, бүр гадаадын тагнуул туршуул тэд нараас мөнгө аваад төрийнхөө эсрэг ярьж байна гэж гүтгэж хардаж сэрдэж чагнаж тагнандаг ийм л хүнд нөхцөлд ажиллаж байдгийг хэн ч мэдэхгүй.
3.Ингэж явсаар заримдаа ч Шаргын уулаа ч мартах шахна.Нэгэн шөнө зүүдэнд орж Шаргын уул маань надад ингэж хэлж байнаа. Хүүе чи надад анхаарлаа хандуулаачээ! Намайг хайхрахгүй байна ш дээ гэлээ…Өглөө нь босоод нээрээ би Уран уран гэж явсаар Шаргын уулаа нэг хэсэг орхисоноо санаад тэр өдөртөө Ашигт малтмалын газрын лавлагаан дээр очоод лицензын шилжилт, хугацаа,талбайн өөрчлөлт зэргийг шалгаж үзлээ. Тэгсэн 2013онд 12931Х, 12932Х, 7349Х, 2014 онд 14199Х тоот лицензын хоёрдох сунгалтын хугацаа дуусах гэж байгааг хараад одоо л энэ сунгалтыг зогсоох хэрэгтэй гээд ажиллав. Тэгээд Асгат, Халзан сумдын удирдлагад хууль эрх зүйн үндэс заалтуудыг нь бичээд албан бичиг явуулж Иргэдийн төлөөлөгчдийнхөө хурлаа яаралттай хийж, орон нутгийхаа хамгаалалтанд авах талаар утсаар ярьж удаа дараа шахаж шаардлаа. Асгат сумын ИТХурлын дарга Ч.Гансүх,Халзан сумын ИТХурлын даргаЧ.Улаанхүүхэн нар маань шуурхай ажиллаж хурлаа хийж шийдврийг Ашигт малтмалын кадастарын хэлтэст явуулснаар, Шаргын уулын 12931Х, 12932Х, 7349Х тоот лицензын Их сүүж, Эхэн хашаатын худаг нэртэй талбайнууд чөлөөлөгдөж АМГазрын Кадастрын мэдээллийн санд бүртгэгдлээ. \2013.05.21ны № 6-3157 тоот Бичгийг хавсаргав\
Мөн Халзан сумын нутагт орших 14199Х тоот лицензыг үргэлжлүүлэн сунгуулахгүй байх талаар 8-9 сард маш их нөлөөллийн ажил хийснээр 2014 оны 9 сарын 24нд лицензыг дуусгавар болгосон. Уг талбайн булангийн цэгийн координатыг АМГ-с авч Аймгийн БОНХГ-ын дарга Х.Төмөрхуягт явууллаа. Одоо Халзан сумынхан ИТХ хийж орон нутгийнхаа хамгаалалтанд авах л үлдсэн.
Харин Халзан сумын нутагт орших 12932Х тоот лицензтэй талбайг тусгай хамгаалалтанд авсан,бас 2016 он хүртэл сунгагдсан гэсэн 2 шийдвэр гарсан маргаантай асуудлыг шийдүүлэхээр Уул уурхайн сайд Р.Жигжид, АМГазрын дарга Д.Үүрийнтуяа нарт хандаад хөөцөлдөж байна.

IMG_0002
Уул уурхайн яам,Ашигт малтмалын газрын эрх мэдэлтнүүд наад 4 лицензийг чинь цуцлах боломжгүй гэж удаа дараа хариу өгч байсан. Гэвч сэтгэл зүтгэл гаргавал Аймаг,сумын ИТХурал, захиргаанд лицензын асуудлыг шийдэх чамлалтгүй эрх мэдэл байгааг харуулж байна. Хэрэв Аймаг,сум нь Шаргын ууланд олгогдсон эдгээр лицензын асуудлаар хурал хийж шийдвэр гаргаагүй бол ийм амжилтанд хүрэхгүй байлаа. Надад шүүхээр явах эрх , мөнгө ч байх биш. Аймаг сумын ИТХурал захиргаа шиг эрх мэдэл ч байхгүй,зөвхөн нутаг усаа гэсэн чин сэтгэл, байгаль орчин уул уурхайн талаар олон жил явсан туршлага , хууль эрх зүйн багаггүй мэдлэг чадвар л байсан. Аймаг,сумын ИТХурал, Төрийн захиргааны байгууллага, иргэд иргэний нийгмийхэнтэй хамтарч ажиллах юм бол үр дүнд хүрч болдог гэдгийг л харууллаа.
4.Миний дараагийн зорилго бол Баяншаргын уулын ойр орчмын газруудыг хамруулан томоохон хэмжээтэй талбайг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оруулах явдал юм. Эхний ээлжинд Асгат, Халзан сумдын Захиргаа,ИТХ урал санаачлан шийдвэр гаргаж орон нутгийн иргэд дэмжсэн байх хэрэгтэй.Дараа нь Аймгийн ИТХурлаар хэлэлцэж шийдвэр гаргана. Дараа нь материалаа БОНХЯаманд явуулна. Миний хувьд энэ бүхнийг ажил хэрэг болгохоор Орон нутаг, БОНХЯаманд нөлөөллийн ажлаа хийнэ. Хэрэв энэ асуудлыг шийдэж чадах юм бол Баяншарга уулын хамгаалалтын захиргаатай болж төрөөс санхүүжилт авч олон ажил хийх ажлын байр бий болох,аялал жуулчлал хөгжүүлэх зэргээр аль ч талдаа тустай буянтай ажил болно. Хэрэв энэ асуудлыг шийдэхгүй бол хэдэн жилийн дараа “дээрээс” зөвшөөрөл авсан гээд нэг луйварчин ухах зөвшөөрөл авчихсан ирж, олон жил хөөцөлдсөн хөдөлмөр талаар болж,оюун санааны үнэт зүйл тахилга шүтээн Баяншарга уулгүй болно.
Баяншаргын уулын маань хүч чадал буянаар ,аймгийн иргэд та бүхэнд нутаг усаа хамгаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх, мэдлэг мэдээлэл түгээгдэж байгаа шүү? Хэрэв Баяншаргын уул маань уул уурхайн лицензд ороогүй бол би ингэж явахгүй байсан. Надад тахилга шүтээн уулс, нутаг усаа хамгааалах гэсэн хүч чадлыг Баяншаргын уул маань өгч,өөрийгөө ч авруулж бусад нутаг усаа ч хамгаалж байгаа юм.
Тийм ч учраас санаж чадвал хүслийг биелүүлэх хувилгаан чадалтай гэсэн дээдсийн захиас үнэн гэдгийг батлан харууллаа. Баяншаргынхаа уулыг сүсэглэн бодож чадваас юу санасан ёсөн хүсэл бүхэн чинь биелэх болно. Сайн үйлс бүхэн дэлгэрч, санасан бүхэн тань сэтгэгчлэн бүтэх болтугай.
Хатагин овогт Жамсрангийн Лосолын.БОР Улаанбаатар хот 2015 оны 1 дүгээр сар 26

Хамаарах ангилал: Газар нутаг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.